MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зүүн Хойд Азийн хотуудын ногоон хөгжлийн хандлага, тулгарч буй асуудлыг хэлэлцлээ

    Зүүн Хойд Азийн хотуудын ногоон хөгжлийн хандлага, тулгарч буй асуудлыг хэлэлцлээ

    2015-09-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Хотуудын дарга нарын форумын хүрээнд “”Хотын ногоон хөгжил сэдэвчилсэн хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга , орлогч, холбогдох мэргэжилтэн, Олон Улсын байгууллагын төлөөллүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцож байна.
    Форумын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл форумд оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд “Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг сонсоно гэдэгт итгэж байна” хэмээн тодотгоод, хуралдааны ажиллагаанд амжилт хүслээ. Мөн форумд оролцож буй хотуудын дарга, орлогч болон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч C.Оюун хуралдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.
     
     Азийн орнуудын хурдацтай хотжилт нь аж үйлдвэржилтийн хөгжлийг түргэсгэхийн хэрээр байгаль орчны болон нийгмийн тулгамдсан олон асуудал бий болгосон. Ногоон өсөлтийн асуудлыг дэлхий дахинд чухлаар авч үзэж байгаа өнөө үед Зүүн хойд Азийн хотууд Ногоон өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Ванкувер, Эдмонтон, Стокгольм зэрэг хотын сайн туршлагад тулгуурлан, тэдгээрээс суралцаж, өөрсдийн хотын ногоон өсөлт, хөгжлийн цаашдын арга замыг тодорхойлох боломжтой юм. Форумын  эхний өдрийн нэгдүгээр  хуралдаанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн гаралт, эрчим хүчний нөөцийн тогтвортой менежмент зэрэг Зүүн хойд Азийн хотуудад тулгарч буй чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа. НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын Зүүн болон Зүүн хойд Ази хариуцсан салбарын дарга Др.Килапарти Рамакришна Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн чиг хандлага, Тогтвортой байдлын төлөөх нутгийн захиргааны Зүүн Азийн бүсийн захирал Шү Жү, Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн стратеги, бодлого, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх стратеги бодлого, Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Улаанаатар Цэвэр агаар төслийн оролцоо, үр дүн, Жайкагийн суурин төлөөлөгч Мүцүми Сато Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтыг сайжруулахад чадавхийг бэхжүүлэх нь төсөл, 2-р үе шат, Хүлэн Буйр хотын төлөөлөгч Нүүрс хүчлийн хийн гаралтыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэншсэн, эв нэгдэлтэй нийгмийг бий болгох нь, Солонгос улсын Суурин газрын судалгааны хүрээлэнгийн Смарт, ногоон хот асуудал эрхэлсэн мэргэжилтэн, судлаач Ван Кван Ик Сөүл хотын Ногоон өсөлтийн тайлан,  МУИС-ын Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун Улаанбаатар хотын ногоон хөгжлийн чиг хандлага сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

    Ногоон, тогтвортой дэд бүтцийн хөгжлийг бий болгохын тулд тухайн орчинд тохирсон хамгийн үр ашигтай шийдлийг олж, тодорхойлох зорилгоор маш олон тооны судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Ногоон дэд бүтэц, тэр дундаа салхин парк, нарны зайн хавтан зэрэг нь дэлхий дахинд маш өргөнөөр хэрэглэгдэж эхлээд байна. Жишээ нь Улаанбаатар хотоос 70 орчим км-ын зайд орших салхин парк нь Монгол улсын хувьд ногоон дэд бүтцийг байгуулах нь хэт холын төлөвлөгөө биш болсныг илтгэж байна. Мөн түүнчлэн, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг дэмжих, нийтийн тээвэр ашигладаг иргэдийг урамшуулах зэргээр ногоон тээвэр болон ногоон амьдралын хэв маягийг дэмжсэн бодлого Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлснээр түлшнээс ялгарах нүүрстөрөгчийн хийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна хэмээн төлөвлөж байгаа юм. Тиймээс уг асуудлыг форумын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцлээ. Азийн Хөгжлийн Банкны Хот суурин газрын хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  Арнод Хэкманн Тогтвортой хотын төлөвлөлт: Эко дүүрэг, Азийн Хөгжлийн Банкны Тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Ки-Жүн Ким, Ренмин их сургуулийн Байгаль орчны бодлого, төлөвлөлтийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Гуожун Сонг БНХАУ-ын хот суурин газруудын хатуу хог хаягдлын менежментийн үнэлгээ, цаашид системийг сайжруулахад хэрэгжүүлж болох үйл ажиллагааны талаархи зөвлөмж, Шинжаан хотын төлөөлөгч  Шинжаан хот ба ногоон тээвэр гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.

    Дэлхий дээр 7.2 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь 2050 онд 9.6 тэрбум болон өсөх хандлатай байгаа юм. Хэрвээ хүн төрөлхтөн одоогийн хэрэглээний хэв маягаа өөрчлөхгүй үргэлжилбэл дэлхий маань бидний хэрэгцээг хангаж дийлэхгүй болохыг “Global Footprint Networking” байгууллага тогтоосон байна. Одоогийн тогтвортой бус хэрэглээний хэв маяг нь байгаль орчныг сүйтгэж, байгалийн нөөцийг үр ашиггүй хуваарилан, үгүй хийж, нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсгэж байна. Иймд тогтвортой ногоон хэрэглээний хэв маягт шилжих шаардлага эн тэргүүнд тулгараад байгаа юм. Гутгаар хуралдаанаар ногоон, тогтвортой амьдралын хэв маягийг хэрхэн, яаж бий болгох, мөн ногоон боловсролыг хүүхэд, залуучуудад бага наснаас нь олгохын ач холбогдлын талаар ярилцлаа. UNEP-ийн PAGE хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Алтанцэцэг Амьдралын хэв маягийг өөрчлөх нь, ГХАОУН-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан Тогтвортой хөгжлийн боловсрол, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми  Ногоон ажлын байр, Улаан – Үүд хотын дарга Александр Голков Улаан-Үүд хотын тогтвортой хөгжил, Хайнан хотын төлөөлөгч  Хайнан хот болон газар тариалан гэсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!