MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн хороодын нутаг дэвсгэрт маргааш 15 цагт “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулна

    Нийслэлийн хороодын нутаг дэвсгэрт маргааш 15 цагт “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулна

    2015-08-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

    “ХӨРШИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
     
     
      1. Өдөрлөгийн арга хэмжээг 2015 оны 08 дугаар сарын 22-ны “Бямба” гарагийн 15:00 цагт хороодын нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс томилогдсон алба хаагч нээж, Нийслэл хотын амьдрал, нөхцөл байдал, “Хөршийн өдөр” арга хэмжээг тэмдэглэхийн ач холбогдол, гарах үр дүнгийн талаар танилцуулна.
     
      Хугацаа: 15:00 цагт
     
      2. Оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох боломж бүрдүүлнэ.
     
      Хугацаа: 15:30 цагт
     
      3. Хөршүүдийн дундаас арга хэмжээг удирдан зохион явуулах ахлагчийг томилох ажиллагаа.
     
      Хугацаа: 10 минут
     
      4. Томилогдсон ахлагч “Хөршийн баяр” арга хэмжээг удирдамжид заасаны дагуу зохион явуулна.
     
     
     
    УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД “ХӨРШИЙН ӨДӨР”
     АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
     
     
    Зорилго: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугчдад бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
     
    Хугацаа : 2015.08.22-ны өдрийн Бямба гаригт
     
    Хамрах хүрээ: Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хорооны иргэд, оршин суугчдыг хамруулна.
     
    Нэг. Бэлтгэл ажлын хүрээнд
     
    1.1. “Хөршийн өдөр” арга хэмжээг  хариуцсан нутаг дэвсгэр дээрээ зохион явуулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар 5-8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж нийслэлийн удирдлагыг мэдээллээр хангасан байна.
     
    Хариуцах нь: Дүүргийн Засаг дарга нар
     
    1.2. “Хөршийн өдөр” арга  хэмжээ болох тухай зар хүргэх, сурталчлах ажлыг  хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийслэлээс хүргүүлсэн гарын авлага, танилцуулгын материалыг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүд, хүн олноороо цугладаг газруудаар байрлуулан иргэдэд тарааж ажлыг хариуцан ажиллах.
     
    Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
     
    1.3.  “Хөршийн өдөр” арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан аль болох олон газар, цэгт /Хотхон, СӨХ, Гудамж, хэсэг мөн хүн ихээр цугладаг газрууд, ус түгээгүүрийн газар гэх мэтийг түшиглэн зохион байгуулж болно./ иргэдийг өргөнөөр оролцуулан иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлсэн байдлаар зохион явуулж үр дүнг  2015 оны 08 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг дүүргийн Засаг дарга нар хариуцаж, нийслэлийн Засаг даргын тамгын газар нэгтгэгдэнэ. 
     
    Хариуцах нь: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
     
    1.4. Хороо бүрт 80х180 см хэмжээтэй “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг сурталчилсан зурагт самбар, А-5 хэмжээтэй гарын авлага материал 320 ширхэг, А-4-н хэмжээтэй материал 65 ширхэгийг  8 дугаар сарын 20- ны дотор хүргүүлэх бөгөөд дүүрэг, хороод өөрсдийнхөө нөөц бололцоогоор арга хэмжээ зохиох цэгийнхээ тоогоор дээрх загварын дагуу өмнө хийлгэсэн газраар олшруулж болно.
     
    Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
      Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
    1.5.  “Хөршийн өдөр” арга хэмжээний талаар  - Телевизээр ярилцлага өрнүүлэх
     
    -Сонинд нийтлэл бичүүлэх. /Дэлхийн улс орнуудын жишиг зохион байгуулалтын талаар болон “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар/
     
    - Цахим хуудсуудаар сурталчлах, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан хэсгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх.
     
    Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
      Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
     
    1.6.  Арга хэмжээнд шаардлагатай техник аппаратурыг хорооны Иргэний танхимаас, ширээ сандлыг СӨХ болон иргэдээс гаргуулах ажлыг зохион байгуулна.
     
    Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга нар
     
    1.7. “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд иргэдээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэх, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдах “Хөршийн хяналтын  бүлэг”-үүдийг бүртгэх ажлыг зохион байгуулна.
     
     Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
      Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
     
    1.8. Тухайн дүүрэг хороодоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Нийслэл, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлын Төлөөлөгчдийг  урьж оролцуулах тэдний дэмжлэг туслалцааг авах ажлыг зохион байгуулж болно.
     
    Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга нар
     
    Хоёр. Удирдлага зохион байгуулалт
     
    2.1 “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд дүүрэг, хороодоос авсан санал судалгааг үндэслэн арга хэмжээ зохион байгуулагдах цэг бүрт ажиллах алба хаагчийг томилж үүрэг  чиглэлээр ханган ажиллах.
     
    Хариуцах нь: Дүүрэг, хорооны Засаг дарга,
      Дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга нар
     
    2.2. “Хөршийн өдөр” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагаас арга хэмжээ болж байгаа цэг бүрт хариуцсан дүүрэг, хороо, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж сурталчилгааны самбарыг байрлуулан, танилцуулга материалыг тарааж  “Хөршийн өдөр” арга хэмжээний хөтөлбөрийн дагуу зохион явуулна.
     
    Гурав. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд
     
    3.  “Хөршийн өдөр” арга хэмжээг зохион явуулахдаа  иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч дараах арга хэмжээнүүдээс хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй:
     
    -  Гадаадын орнуудын туршлагаас авч хэрэглэх;
    - Иргэдийг өөрийн тарьсан ногоо, болон сүү цагаан идээ гэх мэт эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргуулах;
    - Тухайн дүүрэг, хороондоо амьдардаг олны танил хүмүүсийг урьж оролцуулах, алдаршуулах, тэднээр дамжуулан иргэдэд Нийслэл хотын түүх, соёл, өв уламжлал, бусад зүйлийг сурталчлуулах ажлыг зохион байгуулах;
    - Иргэдийн дунд шатар, даам, сагс, хөл бөмбөг гэх мэт тэмцээн, уралдааныг зохион байгуулах;
    - Иргэдийн сонирхлын хүрээнд хийгддэг зүйлсээр үзэсгэлэн гаргуулах; /Марк, тэмдэг, киноны цуглуулга, уран зураг, хатгамал, таримал цэцэг, гар урлалын бүтээлүүд гэх мэт байж болно/
    - Тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа оюунлаг хүмүүсийг оршин суугчдад танилцуулах цаашид иргэд сонирхлоороо нэгдэн баг бүлэг байгуулах ажлын эхлэлийг  тавих. 
    - Томоохон худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж  арга хэмжээ болж байгаа цэгүүдэд тэдний бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломжоор ханган иргэдийг цуглуулах оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах;
    - Хариуцсан нутаг дэвсгэрийн сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар сургууль, цэцэрлэгийн  элсэлт бүртгэлийн талаар мэдээлэл хийлгэх;
    - Хороодод байгуулагдсан Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлгэх;
    - Өрхийн эмнэлгүүдтэй хамтран иргэдэд үзлэг, зөвлөгөө өгүүлэх, шинжилгээ хийх зэргээр иргэдийг аль болох өргөнөөр хамруулах ажлыг зохин байгуулах нь зүйтэй.
     
    Дөрөв. Бусад ажлын талаар
     
    4.1 “Хөршийн өдөр” арга хэмжээний танилцуулгыг авч нэгтгэх
     
    Хариуцах нь: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
     
    4.2 “Хөршийн өдөр” арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын зурагтай танилцуулга, мэдээлэл, үр дүнгийн талаарх тайланг 2015 оны 08 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн нэр дээр ирүүлнэ.
     
    Хариуцах нь: Дүүргүүдийн Засаг дарга нар
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!