MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа

    Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа

    2015-08-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

    Өнөөдрийн байдлаар нийслэлд бүх салбарын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд голлон төвлөрч байгаагаас зарим талаараа иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байна. Үйлдвэрүүдээс гарч байгаа тенхологийн хаягдал нь Улаанбаатар хотын байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа учир хүн, малын эрүүл мэндэд халгүй, агаар, хөрс, усанд ямар нэгэн бохирдолгүй цэвэр үйлдвэрлэл явуулах шаардлагатай байгаа юм.  УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт Нийслэлийн Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлэхээр тусгагдсан байдаг. Мөн УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар Улаанбаатар хотоос нүүлгэхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг Шар хөцийн хоолойд арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2012 оны 171-р тогтоолоор баталсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-т Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод барилгын материалын үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2011 оны 104 дугаар тогтоолд Багануур хотод нүүрс-хими техонологийн үйлдвэрүүдийг төвлөрүүлэн байршуулж, үйлдвэрлэл , технологийн парк байгуулахаар тус тус заасан.
    Дээрх хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар улсын болон нийслэлийн төсвөөр Эмээлт дэх үйлдвэрлэл, технологийн паркийн, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2011-2014 онуудад боловсруулаад байна. Үйлдвэрлэл, техонологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэл хотоос үйлдвэрлэл, технологийн паркуудын байршил, газрын хэмжээг тогтоон “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, “Налайхын Барилгын үйлдвэрлэл, технологийн парк”, “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
    Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркад нийт 303,4 тэрбум төгрөг, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад 134,9 тэрбум төгрөг, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркад 105,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн Эко паркийн техник эдийн засгийн үндэслэл болоьсруулагдаж байгаа тул хөрөнгө оруулалтын тооцоог хараахан гаргаагүй байна.
    Эдгээрийг нэгтгэсэн “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулсан юм. Ингэхдээ төрийн захиргааны төв байгууллаг, орон нутгийн захиргааны байгууллаг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан, тэдгээрийн саналыг тусгажээ. Мөн УИХ-аас баталсан “төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт баичгийг хэрэгжүүлэх үйл ажиллгааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан байна.
    Хөтөлбөр нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
    - Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх
    - Хөрөнгө оруулагчдыг татх, хамтын ажиллагааг идэвхижүүлэх
    - Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдоага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоог төлвөлшүүлэх
    - Бүтээн байгуулалтад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
    - Дэд бүтэц, үндсэн барилга байгууламжуудыг барьж байгуулах
    -Паркийн хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх
    - Өндөр технологийн судаогаа, R&D болон инновацийг дэмжих
    - Жижиг дунд үйлдвэрийг чадавжуулах
    - Худалдааг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэнээр экспортын баримжаатай, импортыг орлох, хувийн хэвшилд түшиглэсэн, шинэ дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн гол хандлага бий болно гэж албаныхан үзэж байна.
    Уг асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ-ын Тэргүүлэгчид зарим асуултад хариулт авч, санал хэллээ. Тухайлбал, НИТХ-ын Тэргүүлэгч Б.Энх-Амгалан: Арьс,ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил яагаад удаашралтай байгаа талаар тодруулахад Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ: Арьс ширний үйлдвэрүүдийг хаашаа нүүлгэх вэ гэдэг дээр Засгийн газартай тохиролцоонд хүрч чадаагүй байсан. Энэ асуудал шийдэгдэж одоо хуваарийн дагуу явагдаж байна. 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг Шар хөцийн хоолойд нүүлгэх ажлыг зохион байгуулна. Цахилгаан, усны асуудлыг энэ жилд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг төсөл боловсруулагч Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хариуцсан ажиллахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!