Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
“Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар
батлагдсан ”Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх
үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг
шинэчлэн тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн
ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал
хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
Ажлын хэсгийн тайланг
ирэх сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд
танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.