Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү даншиг наадамд Нарванчин гэгээ, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам ирж оролцож байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.