MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зуслангийн замын ажил энэ оны 10 дугаар сарын 30-нд гэхэд дуусна

    Зуслангийн замын ажил энэ оны 10 дугаар сарын 30-нд гэхэд дуусна

    2015-08-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр зам, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох ажил, Улиастай – Гачуурт чиглэлийн  авто замын бүтээн байгуулалтын  ажлын явцтай танилцлаа.  

    Хамгийн эхэнд хойд зуслан чиглэлийн зам буюу Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвар - Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьт - Хандгайт чиглэлийн 16.35 километр авто замын ажилтай танилцав. Тус замыг 1982-1985 онд барьсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй юм. Хойд зуслан чиглэлд суурьшлын бүс ихээр үүссэн бөгөөд зуны улиралд өдөрт 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Энэ замыг өргөтгөн шинэчилснээр замын техник ашиглалтын түвшин дээшилж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.
    Энэ үеэр нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотод энэ жил авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Эдгээр замын ажлын явцтай нийслэлийн удирдлагууд танилцаж, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг сонсож шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Шадивлангийн уулзвараас Шарга морьтын уулзвар хүртэлх зам бага зэрэг асуудалтай байна. Учир нь уг замын ойр орчимд айл ихтэй, байнгын хөдөлгөөнтэй, зам барьж байх үед хажуугаар нь шинэ зам гаргах боломжгүй. Тиймээс замыг хөдөлгөөнтэй үед нь өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хамт хийж байна. Дараагийн нэг асуудал бол хайрга, дайрганы карьер хүндрэлтэй байна. Мөн газар чөлөөлөлт бага зэрэг асуудалтай байгаа юм. Анх зам шинэчлэх бүсэд 280 орчим айл өрх өртөхөөр ярьж байсан. Одоо газар чөлөөлөх шаардлагатай 10 айл үлдсэн. Эдгээр айл өмчлөлийн газраа 300, 400 сая гэхчилэн санаанд орсон үнээ хэлж байна. Гэхдээ бидний ажлыг ойлгож, нааштай хариу өгч, тохиролцож чадна гэдэгт итгэж байгаа юм. Тиймээс айлуудад нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх тал дээр анхаарна” гэлээ.
    Зам барилгын ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс таван багц хэсэгт хувааж шууд гэрээгээр гүйцэтгэж байна.
    Багц-1 Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто зам. Гүйцэтгэгч "Тэгш Плант" ХХК болон "Эрдэнэ зам" ХХК-ний түншлэл
    Багц-2 Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто зам. Гүйцэтгэгч "Төгс зам" ХХК
    Багц-3 Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто зам. Гүйцэтгэгч "Наранбулаг-Хан" ХХК
    Багц-4 Шаргаморьтын 50 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил.  Гүйцэтгэгч "Мотор Сервис" ХХК
    Багц-5 Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0.4 - 10 кВ-ын ЦДАШ зөөх ажил гүйцэтгэх юм. Эдгээр зам энэ оны 10 дугаар сарын 30 гэхэд ашиглалтад орно гэдгийг гүйцэтгэгч компаниуд хэлж байв.
    Үүний дараагаар нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, бусад холбогдох албаны хүмүүс Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 километр автозам, 48.6 урт метр хайрцган дам нуруутай төмөр бетон гүүр, 9.58 урт метр хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 20 урт метр төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцны барилга угсралтын ажилтай танилцлаа. Уг авто замын ажлыг “Оч наран” ХХК, төмөр бетон гүүрийг “Тэргүүн саруул зам” ХХК, нүхэн гарцыг “Туулын гүүр далай” ХХК-иуд тус тус гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 55 хувьтай явж байна. Тус замыг энэ оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
    Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20, 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замын барилга угсралтын ажилтай танилцав. Энэхүү замын ажлыг “Үйлсийн зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 30-нд хүлээлгэн өгнө гэдгээ хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!