Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар
хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах Ажлыг хэсэг байгуулах
тухай” А/644
дүгээр захирамж гаргаж, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн
стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын
Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг
зохион байгуулан 2015 оны 4 дүгээр улиралд багтаан Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн
ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.