MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил дууслаа

    Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил дууслаа

    2015-08-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх юм. Уг ажлыг  2015 оны 06 дугаар сарын 7 - ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 14-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ”  ТӨХК – ийн захирал Р.Хайдав, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, бусад холбогдох албаны хүмүүс оролцов.  

    Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх, Төв шуудангаас Улсын Драмын Эрдмийн театр хүртэлх дулааны шугам хоолойг солих, өргөтгөн шинэчлэх, цэвэр усны нөөц шугам барих энэхүү ажил хугацаанаасаа 10 хоногийн өмнө дууслаа. Уг ажлыг чанартай хийж, гүйцэтгэсэн компаниудын нийт ажилчиддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дулааны шугам хоолой шинэчлэх ажил бол өвлийн бэлтгэлийн нэгээхэн хэсэг. 1987 онд Баруун дөрвөн замаас Их дэлгүүр хүртэлх дулааны шугам, 20 дугаар дэлгүүрийн урд талын түнэлийн шугамыг сольсон байдаг. Өөрөөр хэлбэл 30 гаруй жилийн өмнө шинэчилсэн эдгээр шугам өвлийн хэт их ачааллын үед гэмтэж, цоорох юм бол хотын төв тэр чигээрээ хөлдөж, өвөлжилтийн тав тухтай байдал алдагдана гэсэн үг. Энэ том аюулыг бид энэ жил даван туулж чадлаа. Бид энэ талаар Монгол Улсын Засгийн газарт санал оруулж 2013 оны 08 дугаар сард үүнийг шийдэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын тогтоол гарсан. Үүнээс хойш бэлтгэл ажил, ажлын зураг гэж явсаар байгаад энэ жилээс ажил эхэлж биелэлээ оллоо. Хамгийн гол нь эдгээрийг өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж эрс сайжирч байгаа юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Дэнжийн 1000,  долдугаар хороолол орчмыг дулааны эрчим хүчээр хангах боломжийг бий болгосон. Энэ бол Улаанбаатар хотын хувьд нэн чухал ажил болсон. Нийслэлийн удирдлагуудын зүгээс уг ажилд маш их анхаарч ажиллана гэдгийг хэлье. Зам хаалттай байх хугацаанд нилээдгүй түгжирч, энэ орчмын айл өрхүүд халуун усаар олон хоног тасалдсан. Гэсэн хэдий ч нийслэлийн иргэд Та бүхэн тэвчээртэй хандаж, уг ажлыг дэмжиж, бидний ажилд туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье” гэлээ.  
    Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун  дөрвөн замын уулзвар  хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих, өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.

    Нэгдүгээр үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэлх замын зорчих хэсгийг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хааж, шинэчлэл, өргөтгөлийн ажил хийв. Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж  хийсэн тул хугацаанаас нь өмнө буюу 06 сарын 21-ний өдөр дуусгасан.  

    Хоёрдугаар үе: Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзвар хүртэл замыг 2015 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хааж,  дулааны шугам хоолой өргөтгөн шинэчлэх ажил гүйцэтгэлээ.
    Гуравдугаар үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун дөрвөн зам хүртэлх шугам, хоолой өргөтгөх ажил 2015 оны 07 дугаар сарын 13-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний өдөр дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14 цагаас автомашины хөдөлгөөн саадгүй зорчиж эхэллээ.
    Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг 12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хөгжлийн банкны  санхүүжүүлтээр, “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК, “Гандирс орд” ХХК-уудын түншлэл хийж гүйцэтгэв гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!