
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ
МОНГОЛ ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН
ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба
хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна.
Фото зургийн
уралдааныг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын ажил албаны
онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр
сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн
байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэд, олон
нийтэд сурталчлах юм.
Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас
08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд
оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото
зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон
нийтийн сүлжээ хуудас /https://www.facebook.com/ubcitypolice, https://twitter.com/ubcitypolice/ хуудсад ирүүлнэ үү.
Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулах юм байна.
