Улаанбаатар хотын цагдаагийн газраас
“НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол
байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн
уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай
зарлаж байна.
Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар
цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур
чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн
байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэдэд
сурталчлах юм.
Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /www.facebook.com/ubcitypolice, www.twitter.com/ubcitypolice/, "Инээмсэглэх Монгол" үндэсний хөдөлгөөний www.facebook.com/SmilingMongoliaMN хуудсанд ирүүлнэ үү. Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.