MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа

    2015-07-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм. Нийслэлийн Засаг даргын “ Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” А/593 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

    Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Налайх дүүргийн удирдлагууд, Налайх хотын иргэд оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Налайх дүүргийн иргэдийн хүсэлтээр нийслэлийн анхны дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Налайх дүүргийн иргэдийн олон жилийн хүлээлт, хүсэлт байсан. Учир нь Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулгыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, санал өгсөн нийт иргэдийн 96,1 хувь нь дүүрэгтээ хот байгуулах ажлыг бүрэн дэмжиж, хотын Үндсэн дүрмээ баталсан юм. Өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлттэй анхны хотын иргэн ньта бүхэн болж байгааг дуулгахад таатай байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаанд ажлын амжилт хүсч, иргэнээ сонсдог Захирагч байгаарай” хэмээн онцлон хэллээ.
    Налайх хотын иргэдийн итгэлийг хүлээж, олоннхийн санал аван сонгогдсон Ш.Хаан нь иргэдийнхээ өмнө шударгаар хичээнгүйлэн ажиллаж, нийслэлийн анхны дагуул Налайх хотоо хөгжүүлэн, өнөөдөр байгаа жижиг байшингуудыг хот болгон сүндэрлүүлнэ хэмээн тангараг өргөсөн юм.
    Налайх хотын Захирагч Ш.Хаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар  Налайх хотын бэлгэдэл түлхүүрийг  гардууллаа.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг улс төрийн намуудын оролцоогүйгээр амжилттай зохион байгуулж, өнөөдөр тангарагаа өргөж байна. Налайх хот болсоноор эрх мэдэл зохистой  хуваарилагдаж, иргэдийн оролцоо хангагдан, оршин суугчид өөрсдийн хийж чадах, хийх ёстой амьдрал ахуйнхаа асуудлыг хараат бусаар, бие даан шийдвэрлэх боломжтой болж байна. Налайх хотын Захирагч нь улс төрөөс хараат бус, иргэдээс сонгогдон хотын өдөр тутмын амьдралыг зохицуулдаг, иргэдийн хамгийн сайн туслагч болох үүрэгтэй хүн  байх ёстойг онцгой анхаарч ажиллаарай” гэж хэллээ.
    Харин Налайх хотын иргэдийн төлөөлж МУ-ын гавъяат уурхайчин, Налайх хотын хүндэт иргэн Ц.Жанчив “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн заалтуудын хэрэгжилтийн салхийг хагалж иргэдийнхээ дундаас Захирагчаар сонгогдсон Ш.Хаанд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Уурхайчдын ууган хот Налайхын хөгжлийг цэцэглүүлж, иргэдийнхээ амьдралыг дэвжин дээшлүүлэх болтугай” хэмээн хэлсэн юм.
    Налайх дүүрэгт хот байгуулснаар  өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргасан.  Өнөөдөр бүрэн эрхээ баталгаажуулсан хотын Захирагч Ш.Хаан нь Налайх дүүргийн ЗДТГ-ын бүрэлдэхүүнээс Захирагчийн ажлын албыг байгуулж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!