MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Баяр наадмын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргаж, ажиллахыг үүрэг болголоо

    Баяр наадмын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргаж, ажиллахыг үүрэг болголоо

    2015-07-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгт дулааны 100-гийн хос шугам засварлах шаардлагатай. Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны гадна талын өнгөлгөөний тоосгон хана нурж,нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Бусад дүүрэгт гарсан зөрчилгүй байна. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргаас холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

    -  Үндэсний их баяр наадмын өмнө өөрсдийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг хийх, нийтийн эзэмшилийн талбайн зүлэг, мод, бут, сөөгийн хортон шавьжийг устгах, хог хаягдлыг татан зайлуулах, цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг өгсний дагуу:

    •  Нийслэлийн 8 байршилд хөшөө, барималын урсгал засварыг 100 хувь хийж дуусгасан. Нийтийн эзэмшлийн зам талбайн 7 ширхэг усан оргилуурын засварын ажил хийгдэж байгаагаас 3 нь бүрэн дуусч, 4 усан оргилуурыг баяр наадмын өмнө засаж дуусгана.Мөн гудамжны 3D зураг, явган хүний замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна.Хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 180.000 мод сөөгний өвчин, хортон шавьжийг устгах ажлыг зохион байгуулсан. Хотын хэмжээнд 1.7 сая ширхэг мод, сөөг, 1.3 сая квмзүлэгт талбайд усалгаа болон арчилгааны агротехнологийн ажлуудыг график төлөвлөгөөний дагуу хийв.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 17400 квмталбайн зүлэгжүүлэлт, нэг наст цэцэг 114 квмталбайд тарьж, 32 ширхэг улиас модонд шуулт болон титмийн хэлбэржүүлэлт, 450 у/м ургамлан хашлагыг хэлбэржүүлэх, ногоон байгууламжийг услах зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна.

    •  Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн талбайн орчмын хог цэвэрлэгээ, зэрлэг ургамал устгах ажилд онцгой анхаарч, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”,Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний хэлтэстэйхамтран ажиллаж байна. “Хүй долоон худаг”-т Баянгол, Сүхбаатар дүүргийн Тохижилт, үйлчилгээний байгууллагуудтай хамтран цэвэрлэгээ болон тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

    -  Наадамчдад Төв цэнгэлдэх хүрээлэн болон “Хүй долоон худаг”-т 850 цэгээр худалдаа үйлчилгээ үзүүлэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн өргөдөл, хүсэлтийг төвийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан хүлээн авч шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрлийг олгож байна.

    -  Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1146 дугаар Захирамжийн дагуу холбогдох хэлтэс, алба, агентлаг, дүүрэг, харъяа газруудаас тайлан мэдээг  хүлээн авлаа. Холбогдох газрууд тайлан мэдээгээ бүрэн ирүүлсэн.

    -  Энэ онд хэрэгжүүлж байгаа авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж, замын материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лаборатори нь материалын чанарт хяналт тавин ажиллаж байна.

    -  Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилга угсралт, их засвар, зураг төсвийн нийт 423 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Ажлын явц 2015 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар 63.5 хувьтай байна.

    -  Бүх нийтийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-оос “Хүй долоон худаг” хүртэлх Туул голын дагуу 1-21 өртөө болгон хувааж зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэлийн агентлаг, харьяа газруудаас 51 байгууллага,1398 албан хаагч оролцож, нийт 1710 шуудай хог,  3,3 тн хогийг ачуулсан байна. Мөн нийслэлийн 8 дүүргээс их цэвэрлэгээнд нийт 7161 аж ахуйн нэгж байгууллага, 32,229 мянган албан хаагч болон иргэд оролцож, 3,684,425 мкв талбайн 2,285,5 тн хогийг ачуулсан.

    -  Нүүдэлчин ард түмний соёл, түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Дээлтэй Монгол 2015” наадамд нийслэлийн 9 дүүрэг тус бүр “Зохиомж” гарган идэвхтэй оролцохоор бэлтгэж байна.

    Мөн энэ үеэр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг  нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд уламжлалт зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ. Байгууллага болгон  хариуцлагатай жижүүр гаргаж,холбогдох байгууллагууд иргэдийн эрүүл аюулгүй хүнсэнд анхаарч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг сахиулах, мөн аялагч нарын аюулгүй байдлыг сайтар хангаж зохион байгуулалт сайтай ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй найман байгууллагад арга хэмжээ авахыг даалгав. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга байгууламжийн асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгөхийг үүрэг болголоо. Мөн нийслэлийн татварыг тогтоож, УИХ баталсан. Иймд дүүргүүд, харьяа газрууд шат шатандаа идэвхитэй оролцох шаардлагатай. Харин дүүргүүдээс олгож байгаа тусгай зөвшөөрлийг цэгцлэн татварын газартайгаа хамтран мэдээллийн сан буюу мэдээллийн нэгдсэн баазтай болох асуудлыг сайтар зохион байгуулахыг дүүргүүдэд үүрэг болголоо. ХаринБаянгол дүүргийн162 дугаар цэцэрлэгийн тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст даалгав. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтийн асуудал хариуцсан орлогч С.Очирбатад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Москва” хорооллын асуудлыг эцэслэн шийдвэрлэх буюу иргэдийнхээ аюулгүй байдлыг бодож асуудал боловсруулахыг үүрэг болголоо гэж Нийслэийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!