MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    2015-07-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг НИТХ-д өргөн барина
    “Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
    “Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх  хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлэхээр тусгагдсан.
    Мөн Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг 2017 оны 12 сарын 31-ний дотор үе шаттайгаар Улаанбаатар хотоос нүүлгэхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын 2014 оны  356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг Шар хөцийн хоолойд арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2012 оны 171-р тогтоолоор баталсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-т Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод барилгын материалын үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2011 оны 104 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Багануур хотод нүүрс-хими технологийн үйлдвэрүүдийг төвлөрүүлэн байршуулж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тус тус заасан.
    Улсын болон нийслэлийн төсвөөр Эмээлт дэх үйлдвэрлэл, технологийн паркийн, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2011-2014 онуудад боловсруулаад байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэл хотоос үйлдвэрлэл, технологийн паркуудын байршил, газрын хэмжээг тогтоон “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг тус тус байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан. Аж үйлдвэрийн парк байгуулж хөгжүүлсэн улс орнуудын туршлагыг судалсны зэрэгцээ УИХ-аас баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан.
    Хөтөлбөр нь 3 үе шаттай бөгөөд дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд
    • Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх;
    • Хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх;
    • Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоог төлөвшүүлэх;
    • Бүтээн байгуулалтад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх; 
    • Дэд бүтэц, үндсэн барилга  байгууламжуудыг барьж байгуулах;
    • Паркийн хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх;
    • Өндөр технологийн судалгаа, R&D болон инновацийг дэмжих;
    • Жижиг дунд үйлдвэрийг чадавхижуулах;
    • Худалдааг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.
    Экспортын баримжаатай, импортыг орлох, хувийн хэвшилд түшиглэсэн, шинэ дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх нь эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн гол хандлага” гэж танилцууллаа.
    Уг асуудлыг хэлэлцэх үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцоог нарийн гаргаж, жил бүр хэдэн төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулах талаар тусгаж  НИТХ-аар шийдвэрлүүлэх хэрэгтэй. Тооцоог тодорхой гаргасан тохиолдолд ажлууд нь бодитой хийгдэнэ гэсэн үг” гэсэн санал гаргалаа.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, нийслэлийн үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсан томоохон бүтээн байгуулалт, бодлогын ажил тул уг асуудлыг дэмжиж НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Ингэхдээ нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүний гаргасан дээрх асуудлыг нэмж тусгах үүрэг өглөө.
       Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах уралдаан зарлана
    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цагдаагийн байгууллага болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, цагдаагийн алба хаагч нь эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг хангах чиглэлээр дүүрэг, хороодын Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй газар, гэр бүлийн хүчирхийлэлд  өртсөн өртөж болзошгүй  иргэдийн тоо, гаралтын түвшинг бууруулах зорилгоор “Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдаан зохион байгуулах гэж байна.
    Тус уралдаан нь нийслэлийн 9 дүүргийн 17 цагдаагийн хэлтэс, 152 хорооны хороо, хариуцсан хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хорооны цагдаа, зохицуулагч цагдаа нарын дунд болно. Уралдааныг ажлын хэсэг байгуулж, тусгай журам гарган дүгнэхээр төлөвлөжээ.
    Уралдааныг зохион байгуулсанаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын албан хаагчдын ажлыг дүгнэн урамшуулах улмаар гэмт хэргийн гаралтыг бууруулж, эрүүл аюулгүй байдлын индексийн зарим үзүүлэлтийг сайжруулах үр дүнтэй ажил болно гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар хэллээ.
    “Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдааны удирдамж, зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамж гарган, шийдвэрлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!