MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг баталлаа

    Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг баталлаа

    2015-06-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ - ын ээлжит 28 дугаар хуралдаан болж, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт, Налайх, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.  

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэн нийслэлийн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны 243,3 га газрын хэмжээнд боловсруулсан Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа. Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт нийт 13809 айлын 312 орон сууцны барилга судлагдсанаас 12541 нь орон сууцны зориулалтаар, 1268 нь олон нийт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна. Бага тойруугийн нутаг дэвсгэр нь нийт 40,983 хүн амтай бөгөөд 11,384 өрхтэй юм.
    Багатойрууг “Улаанбаатар хотын төв” болгож, хүн амын төвлөрөл багатай, улс, нийслэлийн чанартай ажил хэргийн бүс болгон хөгжүүлэх зорилтын тусгасан. Үүний хүрээнд улсын болон нийслэлийн нэг дүгээр зэргийн хамгаалалтад авсан барилгын хийцийг стандартад нийцүүлэн засварлаж хадгалах, нийслэлийн хоёр дугаар зэргийн хамгаалалтад авсан барилгын эх байдлыг хэвээр хадгалан, шинэчлэн сайжруулах, газар ашиглалтыг сайжруулан дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулна. Мөн улс, нийслэлийн чанартай засаг захиргаа, соёл олон нийтийн  үйлчилгээг задлах бодлогын хүрээнд зургаан дэд төвийн нэг болгон хөгжүүлэхээр тусгажээ.
    Бага тойруу орчмын хуучин барилгыг шинэчлэн сайжруулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Үүнээс барилга угсралт, засварын ажлын дүн – 80 хувь буюу 1.7 тэрбум, Зам талбай тохижилтын дүн - 18 хувь буюу 397.9 тэрбум, инженерийн дэд бүтцийн хангамж - 2 хувь буюу 51.9 тэрбум төгрөг шаардлагатай юм.  Хөрөнгө оруулалтыг санхүүгийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт 10 хувь буюу 225.6 тэрбум төгрөг, концессийн гэрээгээр /бондоор/ 21 хувь буюу 460.2 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 69 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийн ажил хийх боломжтой гэж тооцоолж байна.
    Хуучин газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжийг шинэчлэн барилгажуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилгыг шинэчлэн барилгажуулснаар ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн хотын төвийн хэсгийн өнгө үзэмж нэмэгдэн, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдэх нийгмийн үр ашигтай. Харин хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгон хөрөнгө оруулагчийг дэмжин хотын эдийн засгийн өсөлт  авчрах, хотын төвийн хэсгийн барилга байгууламжийн эрэлт  хэрэгцээг  хангах,  барилга байгууламжийн  үнэ нэмэгдэх, улс нийслэлийн татварын орлогыг нэмэгдүүлэх, улмаар хөрөнгө оруулах чадавхийг нэмэгдүүлэх зэрэг нь эдийн засагт үр нөлөөтэй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ. 
    Налайх дүүрэг нь 68.76 мянган га нутаг дэсвгэртэй бөгөөд нийт 33.2 мянган хүн ам, 9294 өрхтэй юм. Налайх хотын хүн ам 2020 онд 58 мянга, 2030 онд 65 мянган хүн амтай болох төлөвлөгөөтэй байгаа юм.  Хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд Өрхийн аж ахуй, Тээвэр, Бөөний худалдаа, Хүнсний үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шинэ технологи нутагшуулах парктай болгох зорилтыг тусгажээ. Одоогийн байдлаар гэр хороололд 6944 өрхийн 25901 хүн, Нийтийн орон сууц-2198 өрхийн 7225 хүн амьдарч байна. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр Налайх дүүрэгт  ажлын байр шинээр нэмэгдэх учраас 10324 айлын орон сууц шаардлагатай байна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл сургалтын төвүүдийг Налайх хотод төвлөрүүлэх юм.
    Нийслэлийн ИТХ –ын ээлжит 28 дугаар хуралдаанаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах шийдвэр гаргалаа. Багахангай дүүрэг нь 1992 оны  Монгол Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын район, хороог татан буулгаж шинээр дүүрэг байгуулах тухай” шийдвэр гарсанаар засаг захиргааны  2 хороотойгоор байгуулагдсан. Тус дүүрэг нь нийт 14.0 мянган га газар нутагтай бөгөөд 3806 хүн ам, 1053 өрхтэй. Баганхангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу уг дүүргийн хүн ам 2020 онд 8 мянга, 2030 он гэхэд 10 мянга болох зорилтыг тусгасан. Уг дүүргийн тэргүүлэх чиглэлд Тээвэр, Тэсрэх аюултай бодисын агуулах / нефть, хий, шатах, тослох материал/, Бөөний худалдаа, Хөнгөн хүнсний үйлдвэр, Төмрийн үйлдвэрлэл, Жижиг оврын онгоцны агаарын тээвэр, Барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, Онц байдлын нөөцийн агуулах, Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг тодорхойлжээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!