MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, тохижилтын ажлын явц 80 хувьтай байна

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, тохижилтын ажлын явц 80 хувьтай байна

    2015-06-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 8,000 метр квадрат талбайд хиймэл зүлэг бүрэн суулгаж дууссан байна. Энэ нь Олон Улсын стандартад нийцсэн Монголд анх удаа оруулж ирж байгаа, Фифагийн II зэрэглэлийн, чанар сайтай зүлэг гэдгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа хэллээ. Тус ажлыг гүйцэтгэхэд 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэдийгээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг нийслэл, 51 хувийг компани эзэмшдэг ч энэ удаад компанийн зүгээс 100 хувь өөрсдийн хөрөнгөөр зүлэгжүүлэлтийн ажлыг хийжээ. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнг зөвхөн Үндэсний их баяр наадмаар бус бусад үед хөл бөмбөг, хөнгөн атлатекийн зэрэг спортын тэмцээн, уралдаан явуулах боломжтой болж байгаа гэлээ. Нормын дагуу арчилж чадвал 10 ба түүнээс дээш жил ашиглах боломжтой бөгөөд элсээр хөрсний бэхэлгээг хийсэн тул  бөхчүүд, тамирчид халтирахгүй, гэмтэхгүй гэсэн юм. Одоогоор цэнгэлдэхийн засвар, шинэчлэлт, тохижилтын ажил 80 орчим хувьтай явагдаж байна.
    Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучдыг өндөр өртөгтэйгээр урьж тоглуулах талаар багагүй мэдээлэл гарсан. Энэ асуудалд эцэслэж хариу өгөх хэрэгтэй. Тийм асуудал огтхон ч байхгүй. Бид монголынхоо шилдэг уран бүтээлдчийн тоглолтыг наадамчин олондоо толилуулахаар бэлтгэж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье”  гэлээ.
    Соёл урлагийн арга хэмжээний хувьд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар албан ёсны урлагийн 16 арга хэмжээг зохион байгуулна.  Арга хэмжээ тус бүрийн найруулагчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулсан бөгөөд Ерөнхий продессороор М.Есөнмөнх ажиллаж байна. Өмнөх жилүүдэд Соёлын төв өргөөнд тоглогддог байсан Ёслол, хүндэтгэлийн тоглолтыг энэ жил 7 дугаар сарын 10-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд тоглоно. Мөн Дээлтэй Монгол наадам, Монголын бүх оддын тоглолт, Хүй долоон худагт Соёлын наадам зэрэг монголын үндэсний соёл, урлагийг орчин үетэй хослуулан олон арга хэмжээг зохион байгуулахаар Соёл урлагийн салбар хороо ажиллаж байна.
    Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тохижилтын ажилд 73,4 сая төгрөг зарцуулна. Шагайн асарын дээвэр, Сурын талбайн хашаа, явган хүний замыг засварлах зэрэг ажлууд хийгдэж байна.
    Үүний дараа албаныхан Дундголын өртөөнөөс RAILBUS-аар  зорчиж Хүй долоон худагт очсон юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар RAILBUS-ийг Амгалангаас Хүй долоон худаг чиглэлээр иргэдэд үйлчилсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн, цаг хугацаа хэмнэсэн зохицуулалт болсон юм. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дээрх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ Амгалангаас найман өртөө явж Давааны өртөөд очих бөгөөд тус өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1,5 км замд нийтийн тээврийн том автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн цахилгаан хөдөлгүүртэй Экобус Хүй долоон худаг доторх үйлчилгээний талбайд иргэдэд үйлчлэх юм. Өнгөрсөн жил гурван Экобус явж байсан бол энэ жил нэмж 12 экобусыг захиалж авчирж байгаа гэж Монгол наадам цогцолборын дарга П.Цогтбаатар хэллээ. Хур бороо бага байгаа тул Хүй долоон худагийн зүлэгний ургалт муу, тоосжилт ихтэй байна. Тиймээс байнгын усалгааг тогтмол хийж байгаа гэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл “Монгол Улс байсан цагт бид наадамласаар л байх болно. Тиймээс цаашдаа хэдхэн хүнийг хязгаарлаж Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлах бус Хүй долоон худагийнхаа дэнж дээр хотол түмнээрээ наадах боломжтой болгох бид Монгол наадам цогцолборт бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж байна. Энд жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх томоохон цогцолбор болгохоор ажиллаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд суурилуулсан хиймэл зүлгийг Хүй долоон худагийн зарим хэсэгт хийж цаг агаарын ямар ч нөхцөл тоосжилт үүсгэж иргэдийн тухыг алдагдуулахгүй байхад анхаарч, ирэх жил шийдвэрлэх шаардлагатай гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
    2026-06-12 17:59:00
    Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ
    2026-06-12 16:06:00
    Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    2026-06-12 12:56:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
    2026-06-12 11:12:00
    ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
    2026-06-11 17:38:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    2026-06-11 11:22:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-06-10 15:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!