Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил
тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/510 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар Баянгол дүүргийн 1,3,4,5,6,14,17,18 дугаар хорооны орон
сууцны хорооллын дунд хийхээр төлөвлөсөн борооны усны инженерийн шугам
сүлжээ болон авто замын ажлын трасст 28897 м2 газрыг нийслэлийн Авто
замын газарт инженерийн шугам сүлжээний зориулалтаар 15 жилийн
хугацаатай эзэмшүүллээ.
Дээрх авто зам, замын байгууламжийн
төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын
ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар,
Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болгов.
Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.