Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/492 дугаар
захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны татварын орлогын
төлөвлөгөөг давуулан биелүүлж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед
нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг ханган ажиллаж буй нийслэлийн
Татварын газрын татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, их
засвар, нэг цэгийн үйлчилгээ, татвар төлөгчдөд үйлчлэх танхим, уулзалтын
өрөөг засварлахад шаардлагатай техник хэрэгслийг худалдан авахад
шаардагдах 431 сая 619 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц
хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – т даалгав.
Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.