MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Уриалга

    Уриалга

    2015-06-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Уриалга

     
    Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
    Та бүхэн сайхан зусч байна уу

    Зуны дэлгэр цаг ирж нийслэлд иргэдээ ая тухтай, амар амгалан амьдруулахад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна.  

    Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 80,7 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчиллээ. Энэ жил  бүтээн байгуулалтын ажлынхаа далайцыг улам нэмэгдүүлж нийслэлийн 2015 оны төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээгээ тэлж баталсан бөгөөд өмнөхөөсөө илүү их ажил амжуулахаар зорилоо. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна.

    Улиастай-Гачууртын чиглэлийн 11.0 км авто зам, нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэллээ. Сонсголонгийн замын ажлыг энэ жил дуусгаж, Налайхын замыг шинэчлэхээр зорьж байна. Эдгээр замуудыг шинэчлэх ажил нийслэлийн замын хөдөлгөөнд онцгой ачаалал үүсгэж, зарим хүндрэл үүсэхээр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.

    Улаанбаатар хотын нүүр царай болсон Энхтайваны өргөн чөлөөний дагуу  дулаан хангамжийн шугамуудын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй орон сууцны барилгууд төвийн дулаан хангамжид холбогдож, нийслэлийн хойд чиглэл Дэнжийн 1000, 7-р хороолол орчмын 8000 гаруй өрх дулааны шугамд холбогдох таатай боломж бүрдэх юм.  

    Зөвхөн дулааны улиралд бүтээн байгуулалтын ажил хийдэг цаг агаарын онцлогтой манай орны хувьд эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд давчуу байдгийг бүгд мэднэ. Тиймээс ирэх онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах, энэ онд хэрэгжих автозамын барилгын ажил,  инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай дуусгахтай холбогдуулан Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түр зохицуулалт хийхээс өөр аргагүйд хүрлээ. Ямар ч гэрэл дохио асч байхаас  үл шалтгаалан баруун гар тал руу эргэлт хийхийг зөвшөөрөх, хотын төвийн бүсэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах, автомашины зогсоолуудыг төлбөртэй болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлэхээр боллоо.

    Энэ онцгой нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч хүлээцтэй, тэвчээртэй хандах, зуны амралтаа нийслэлээс гарч хөдөө орон нутагт өнгөрөөх, онцын шаардлагагүй бол хувийн автомашинаа уналгүй нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхийг нийслэлийн иргэддээ уриалж байна. Сэтгэл зүтгэлийн үр бүхэн буцаж ирдэг билээ. Нийслэлийн иргэд Та бүхэн иргэний ухамсар, нийгмийн хариуцлагынхаа үүднээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.
     
    Хүндэтгэсэн:
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.БАТ-ҮҮЛ
    2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!