MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан энэ сарын 15-наас хотын төвийн хэсэгт улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

    Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан энэ сарын 15-наас хотын төвийн хэсэгт улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

    2015-06-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн энэ жилийн автозам, дулааны шугамын сүлжээний засвар шинэчлэлийн ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурал нийслэлийн Авто зам, Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

    Нийслэлд өнгөрсөн 2 жилийн хугацаанд автозамын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж 80,7 км автозам шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ жил ч бүтээн байгуулалтын ажлыг урьд жилүүдийнхээс эрчимжүүлж, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна. Нийт инженерийн дэд бүтцийн  1153 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Уг ажлыг  2015 оны 06-р сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08-р сарын 16 өдөр хүртэл хийж гүйцэтгэхдээ Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийхээр бэлтгэж байна.
    1-р үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсэг 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар хаагдахад замын хөдөлгөөнийг тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн  уулзвараас 1-р сургуулийн уулзвар  хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.
    2-р үе: Цэцэг төвийн уулзвараас УИДэлгүүрийн уулзварыг 2015 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд авто замыг  хаахад Цэцэг төвийн уулзвараар хөдөлгөөнийг хойш урагш эргүүлэн Сөүлийн гудамж Худалдааны гудамж, Баруун сэлбийн гудамжаар хөдөлгөөнийг задлан зохицуулахаар төлөвлөсөн ба нийтийн тээврийн автобусыг мөн замуудаар зорчуулахаар төлөвлөсөн.
    3-р үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 замыг 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 14-ны өдөр хүртэл хугацаанд зам хаагдахад Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжаар хөдөлгөөнийг нэвтрүүлэн Жуулчны гудамжийг зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнд оруулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.Тухайн замаар нийтийн тээврийн автобусыг зорчуулахаар төлөвлөсөн.
    Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн.
    Энэ хэсгийн дулааны шугам сүлжээний ажил болон бусад автозамын бүтээн байгуулалт, АСЕМ-ийн бэлтгэл  ажилтай холбогдуулан 06 дугаар сарын 15-ны өдөөс эхлэн 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 08-20 цагийн хооронд хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах гэж байна. Дугаарын хязгаарлалт нь 7 хоногийн 6 өдөр буюу ням гарагаас бусад өдөр мөрдөгдөх бөгөөд Энхтайтаны өргөн чөлөө болон ЗЦГ-ын зүүн талын уулзвараас баруун тийш Нарны гүүрний зүүн доод уулзвар хүртэл, Баруун 4 зам, Гэсэр сүм, Залуучуудын өргөн чөлөө, Бага торйуу, ШУТИС-ийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, Буян ХХК-ны зүүн замуудаас дотогш замуудад үйлчилнэ. Ингэхдээ автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч тэгш тоотой өдрүүдэд, сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар сондгой тоотой өдрүүдэд зорчих юм.
    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Энэ жил нийслэлд автозам, дулааны шугам сүлжээний өргөтгөсөн томоохон ажлууд хийгдэнэ. Бид олон жилийн насжилттай зуслангийн замаа засч, төвийн дулааны шугам сүлжээгээ шинэчлэх гэж байна. Ингэснээр ирэх жилүүдэд дардан замаар зусландаа гарч, гэр хороололруу дэд бүтэц татан орон сууцжуулах ажлаа амжилттай үргэлжлүүлэх боломжтой болно. Тиймээс нийслэлийн эрхэм иргэд та бүхнийг энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, бүтээн байгуулалтын ажлыг хурдацтай өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Энэ нь мөн АСЕМ-ийн бэлтгэл ажил болно” хэмээн онцлон хэллээ.
    Автозам, шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын хүрээнд хэсэгчлэн хаах замын талаар цаг тухай бүрд нь урьдчилан мэдээлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!