3А, 3Б шугамын өргөтгөлтэй холбоотойгоор 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаана. Энэ хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Сөүлийн гудамжаар, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
- Сөүлийн гудамж дахь автозам сэтэлгээний үеэр 1 чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл энхтайваны өргөн чөлөөгөөр
- Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх автозам хаах үед бага тойруу, жуулчны гудамжаар 9 чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 112 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар 6 чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ
- Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун 4 зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар 7 чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлнэ.
Авто зам хаагдахтай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20%-иар бууруулахаар төлөвлөөд байна.
Зам хаагдах үед дараахь арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Үүнд:
Зам хаагдах үед дараахь арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Үүнд:
- Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах үед Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн зүүн талд Засаг даргын тамгын газрын орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргах
- Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгох гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.