Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа
Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр
боллоо. Засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол
руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн
хугацаагаар зогсооно.
Ер нь жил бүр Төв цэвэрлэх байгууламжид
тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг бөгөөд энэ жилийн хувьд шугамын
цооролт ихтэй учир 48 цагаар зогсоох болсон. Энэ 2 хоногт иргэдээсээ
хэрэглээний усаа багасгахыг хүсье гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер
бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэвлэлийн бага хурлын
үеэр мэдэгдлээ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.