web.Монополийн Эсрэг Газар

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа энэ үед ШӨХТГ хяналт тавин ажиллаж байна. Энэ асуудлаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, Улсын ахлах байцаагч Т.Батцэцэг мэдээлэл өглөө

Төрийн үйлчилгээг цахим болгосноор цаг хэмнэх, хүнээс хараат бус, авлигаас ангид байх гээд олон давуу талтай. Харин цахим хэлбэрийг дэмжихгүй монополь байдлаа ашиглаж хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг хувийн хэвшил байх ёсгүй.Төрийн үйлчилгээг цахим болгосноор цаг хэмнэх, хүнээс хараат бус, авлигаас ангид байх гээд олон давуу талтай. Харин цахим хэлбэрийг дэмжихгүй монополь байдлаа ашиглаж хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг хувийн хэвшил байх ёсгүй.

"Эм Си Эс Кока Кола" ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ундаа, ус болон импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, "Номинтав трейд" ХХК, "Скай хайпермаркет" ХХК, "Монидер" ХХК-уудын супермаркет, дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийжээ. Тус гэрээг хийснээрээ "Номинтав трейд" ХХК, "Скай хайпермаркет" ХХК, "Монидер" ХХК-иуд тус гэрээнд заасан үнээс хямд үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй, хэрэв хямд үнээр хэрэглэгчдэд борлуулсан тохиолдолд "Эм Си Эс Кока Кола" ХХК-иас тухайн дэлгүүрт ус, ундаа жүүсний нийлүүлэлтийг хязгаарлах мэдэгдэл хүргүүлэх, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа эрхэлж байгаа дэлгүүрт хүргүүлж байсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа тухай мэдээллийг хүргүүлсэн.

Монгол улсын хэмжээнд хаягдал аккумлятор хүлээн авдаг 140 гаруй цэг, 4 үйлдвэр байдаг. Гэсэн хэдий ч 2019 онд Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирсэн гомдлын дагуу уг үйлдвэрүүдийг хаасан байна.