MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Багш нараас авах шалгалт хойшлогджээ

    Багш нараас авах шалгалт хойшлогджээ

    2013-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

        Нийслэлийн ЕБС болон цэцэрлэгийн багш нар БШУЯ-д  ханджээ. Энэ нь Нийслэлийн боловсролын газраас үе үе багш нарын дунд шалгалт явуулж, түвшинг  тогтоож, тэднийг мэргэжлийн хувьд эрэмблэхээр болсонтой холбоотой гэнэ.

    Уг нь салбарын сайд нь багш нарыг аль болох бичиг, цааснаас холдуулж, хүүхэд бүрийн авьяасыг нээж, тулж ажиллахыг уриалаад байгаа. Гэтэл Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээ багш нарын ажлын ачааллыг нэмэхээс гадна давхар сэтгэлзүйн дарамтад оруулах боллоо хэмээн тэд мэдэгдээд байна.  Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяраас тодрууллаа.

    -Багш нарыг ур чадварынх нь хувьд эрэмбэлж, түвшин тогтоох шалгалт авах журам гарсан гэх юм. Ямар учраас ийм журам хэрэгжих болов оо?

    -Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийг индексээр дүгнэх Нийслэлийн Засаг даргын  2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн  захирамжийн дагуу  журам батлагдсан. Журамд хүүхдийг хөгжүүлсэн, сургалтын чанарт ахиц гаргахад нөлөөлсөн багшийг урамшуулах тухай тусгагдсан. Цаашид жил болгон уламжлал ёсоор явагдах юм. Уг нь жил бүр шинэ хичээлийн жилийн эхэнд, есөөс тавдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжихээр дээрх  журам батлагдсан. Гэвч  журам саяхан батлагдсан учраас бүрэн гүйцэт хэрэгжих боломжгүйд хүрээд байгаа юм. Энэхүү журам  нийслэлийн хэмжээний ЕБС, цэцэрлэгийн багш нарын ажлыг бодитоор үнэлэх зорилготой. Журмын хүрээнд суралчагчдын сурлагын амжилтын индекс гэж гаргасан. Уг индексийг багшийн үнэлэмжтэй харьцуулж, 75 хувиас дээш индекстэй  багш нарыг дөрвөн түвшинд ангилна.  Тэгэхээр нэг хэсэг нь хангалттай, нөгөө нь хангалтгүй гэсэн дүгнэлт авч магадгүй юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн арга хэмжээ авах, хариуцлага тооцох  асуудал биш. 

    -Багш нарт чухам ямар урамшуулал олгох вэ?

    -Өндөр индекстэй гарсан багшийг дээд тал нь бүтэн жилийн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөөр шагнана. Энэ бол Нийслэлийн иргэдийн хурлаас ЕБС-ийн сургалтын чанарыг дээшлүүлэх, индексээр тооцох тогтолцоог бий болгоход чиглэсэн.

    -Ажилласан жилээсээ хамаараад тэтгэлэг, урамшуулал авдаг тогтолцоо багш нарын дунд бий. Энэ жишгээр шинээр журам баталж, багш нарт давхар  урамшуулал олгох  шаардлага байна уу?

    -Энэ журам багш нарын ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд нэлээд дөхөмтэй ажил болох юм. Дээр нь хүүхэд бүрийг хөгжүүлж чадаж байгаа багшийг олж тогтоовол,  шинэхэн журам  үнэхээр нүдээ олсон ажил болно. Өнөөдөр улсын хэмжээнд таван сая төгрөгөөр шагнагдсан багш бараг байхгүй.

    -Багш нар үе үе шалгалт өгөх, энэ мэргэжлийн шалгуур өндөрссөн тухайгаа ярьж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 

      -Журмын хүрээнд бага боловсролын чанарын шалгалтыг тодорхой хэмжээнд авна. Энэ хичээлийн жилд шалгалт авахаар төлөвлөж байсан тодорхой шалтгаанаар хойшлогдоод байна. Ер нь ирэх намраас журмын дагуу  хэн гэдэг багш нь илүү сайн сургаж байна вэ гэдгийг тогтоож, гол хичээлүүдээр сурагчдаас шалгалт авсны дагуу багшийг үнэлэх юм. Тэрнээс багш нар шалгалт өгөх асуудал огт биш.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!