MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Худ-ийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээ амлалаа

    Худ-ийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээ амлалаа

    2013-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Хан-Уул дүүргийн ЕБС, цэцэрлэгийн багш нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн концертийн танхимийг дүүргэн цугласан 1000 гаруй багш боловсролын салбарт хийх шинэчлэлийг дуу нэгтэй дэмжиж байв.
    БШУЯ-аас баталсан Авьяас, Ном, Багшийн хөгжил хөтөлбөрүүдийг сургуулиуд хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрч байгаа нь энэ үеэр дэлгэсэн үзэсгэлэнгээс харагдаж байлаа. Сурагчдын урласан хувцас, уран зураг, хайчилбар модон эдлэл, нисэх онгоцны загвар гээд төрөл зүйлийн бүтээлүүд тэнд цугласан зочид болон бусад багш нарын бахдлыг төрүүлж байсан юм. "Авьяас хөтөлбөр хаа нэгтээгээс гоц авьяастан төрүүлэхдээ гол нь биш, хүүхэд бүр ямар нэг авьяастай учир түүнийг нь нээж, хөгжүүлэх. Улмаар эцэг эхчүүд хүүхдийнхээ чадварт итгэж, хүүхдийнхээ боловсролд анхаардаг болох. Хүүхэд нь өөрийнхөө сонирхлын дагуу сурч боловсрон, ирээдүйд боловсролтой чадварлаг бие хүн болж төлөвших гол зорилготой. Авьяасаа дагасан хүн л амжилтанд хүрдэг. Тиймээс хүүхэд бүр өөрийнхөө сонирхлыг, өөрийгөө олоход нь багш нар туслах хэрэгтэй" хэмээн салбарын сайд нь багш нартаа захисан юм. 

    Нэг цаг гаруй хугацаанд чанарын шинэчлэлийн бодлогоо сайдаараа тайлбарлуулсан багш нар баярлаж, дэмжиж байгаагаа илэрхийлээд "Бидэнд итгэж чадвал бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чадна" гэж дуу нэгтэйгээр амласан юм. Уулзалтын төгсгөлд багш нар салбарын сайд, дүүргийн засаг дарга, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын хэлтсийн дарга нартаа сургалт явуулахад бэрхшээлтэй байгаа асуудлуудаа хэлж, шийдэж өгөхийг хүссэн юм. Тухайлбал, сургуулийн байр муудсан, сургуулийн ойр хүүхдийн аюулгүй байдлыг хангасан явган хүний гарц байдаггүй, хичээлийн хэрэглэгдэхүүн хангалтгүй, цэцэрлэгт хүүхдийн тоглоом хэрэгтэй, цэцэрлэг, сургуулийн багш нар орой бүр тайлан бичиж, дараа нь түүнийгээ шалгуулж, олон удаагийн шалгалтуудад бэлдсээр хүүхэд хөгжүүлэх цаг гардаггүй... гэх зэрэг шийдэх шаардлагатай гэсэн бүхнээ хэлэв. 

    БШУ-ны сайд эдгээр асуулт, саналуудад "Сургуулийн байр, барилга муудсан болон бусад хэрэгцээ шаардлагатай зүйл хэрэгтэй  байгааг бид мэдэж байгаа. Бид анх шинэчлэлийн бодлого, хөтөлбөрөө боловсруулж байхдаа сургуулийн байрны чанар, тоог нэмэгдүүлэх тухай тусгасан. Төсөв нь шийдэгдвэл бид аюулгүй, цэвэр, олон ээлжгүй сургуульд хүүхдээ сургах болно. Дүүргүүд өөрсдөө төсөв захиран зарцуулах эрхтэй болсон. Тиймээс сургуулиудынхаа эргэн тойрны авто замуудыг явган хүний гарцтай болгох хэрэгтэй. Дээр нь сургуулиуддаа, өөрөөр хэлбэл боловсролдоо хөрөнгө оруулах хэрэгтэй. Хими, физикийн хичээл үзэж байгаа хүүхдүүдэд харж, мэдэрч, барьж үзэх хичээлийн хэрэглэгдэхүүн алга. Тэгэхээр яаж ойлгох билээ. Тэр бүхнийг нь бололцоогоороо шийдэх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн багш нарын тухайд одооноос эхлэн та бүхнээс конспект авахгүй. Тэр олон цааснаас илүү бидэнд хүүхдийн бодитой хөгжил чухал учир одоо та бүхэн тайлан, конспект бичихэд биш хүүхдээ хөгжүүлэхэд цагаа зарцуулах хэрэгтэй" хэмээн хариулсан юм. Гурван цагийн турш үргэлжилсэн уулзалт тун үр дүнтэй боллоо гэж ирсэн багш нар дүгнэж байв. БШУ-ны сайд Л.Гантөмөр Монголынхоо нийт багш нартай наад зах нь жилд нэг удаа уулзаж байх бодолтой байгаагаа энэ үеэр хэлсэн. Тэрээр өнөөдөр 17:00 цагаас "UB palace"-т Чингэлтэй дүүргийн багш нартай уулзана. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!