MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Т.Чингүнжав:Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал бол нэн тэргүүний ажил мөнөөс мөн

    Т.Чингүнжав:Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал бол нэн тэргүүний ажил мөнөөс мөн

    2014-12-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжавтай нийгмийн хамгааллын талаар ярилцаж, тодорхой хийгдсэн ажлуудын талаарх мэдээллийг авлаа.

    Хан-Уул дүүргээс 2014 онд Нийгмийнхамгааллын чиглэлээр ямар зорилтуудыг тавьж ажилласан бэ? 

    Манай дүүрэг энэ жил нийгмийн хамгааллын чиглэлээр дараах асуудлуудыг зорилт болгон ажиллалаа. Үүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах, сургууль цэцэрлэгийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог орчин бүрдүүлэх, авто зам, тээврийн сүлжээг хөгжүүлэх гэх мэт үндсэн чиглэлүүдийг тавьж ажилласан.

    Дээрх зорилтууд дотроос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлаасаа танилцуулбал?

    Хан-Уул дүүргийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 5289 ажил хайгчийг бүртгэн, давхардсан тоогоор ажлын байрны захиалга өгсөн 1144 аж ахуй нэгж, байгууллагын  6954 ажлын байрны захиалгыг бүртгэн авч, 2632 иргэнийг одоогийн байдлаар байнгын ажлын байранд зуучлаад байна. Үүнээс гадна Хөдөлмөрийн насны ажилгүй иргэн болон ЕБС, МБСҮТ-ийн суралцагч зэрэг нийт 3114иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, зөвлөгөө мэдээлэл өгсөн.

    Тус зөвөлгөө, мэдээллийг өгснөөр иргэдийн хөдөлмөрийн хуулийн талаарх мэдлэг дээшилж, ажил хайх боломжийг нэмэгдүүлсэн. Мөн манай дүүргээс хэрэгжүүлж байгаа нэг ажил бол 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт 131 иргэнийг хамруулж, түр ажлын байр бий болгосон. Энэ ажлын хүрээнд 8-р сарын 28-наас 12-р сарын 1-нийг хүртэл 40-өөс дээш насны 26 иргэн ажлын 7 хоногоор Яармаг, Нисэх, Чингисийн өргөн чөлөөний зам гарц, гэрлэн дохионы ажлын албанд ажилласан.

    Харин хөгжлийн бэрхшээлтэй  иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 37 иргэний 37 төсөлд 35 сая төгрөгийн санхүүжилт олгож байнгын 39 ажлын байр шинээр бий болгосон байна. Үүнээс гадна дүүргийн Албан  бус,  насан  туршийн  боловсрол  олгох  төвөөс  оёдол-эсгүүрийн чиглэлээр 76 иргэн,  гар урлалын мэргэжил эзэмшүүлэх сургалтанд 68  иргэн, компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд 114 иргэнийг тус тус хамруулан сургаж, гэрчилгээ олгосон.  Ингэснээр иргэдийн ажилтай болох боломж нь нэмэгдэж байгаа гэж хэлж болно.

    Энэ жил жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр  хичнээн тооны төсөл, хөтөлбөр зарлагдсан бэ?

    Энэ жилийн хувьд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор нийт 4 тэрбум 573 сая 412 мянга 600 төгрөгний санхүүжилт хүссэн 78 төсөл ирүүлснээс 3 төсөл буцаагдаж, 75 төслийг хүлээн авсан. Уг 75 төслөөс 29 компани, 4 хоршоо, 41 иргэн, 1 бүлгийн 25 төсөл шинээр, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор 50 төсөл ирүүлсэн. Эдгээрээс эцсийн байдлаар 17 төсөлд санхүүжилт олгогдсоноор 59 ажлын байрыг хадгалан, 71 шинэ ажлын байр бий болгохоор нийт 603 сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн төслийн санхүүжилтийг одоогийн байдлаар олгоод байна.

    Одоогийн нийгэмд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал их яригдаж байна. Хан-Уул дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна. Энэ жил шинээр сургууль цэцэрлэг ашиглалтанд орсон уу?

    Хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудал бол нэн тэргүүний ажил мөнөөс мөн. Тийм ч учраас бид энэ жил сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Тухайлбал  8 дугаар хорооны 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтанд ороход бэлэн болсон.  9 дүгээр  хороонд баригдаж байгаа 134-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дууссан бол 13-р хорооны 144-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болоод байна. Мөн 32-р сургуулийн барилгын ажил концессийн гэрээгээр хийгдэхээр болсон боловч бүтцийн өөрчлөлтөөс болоод ажил нь түр зогссон.

    Харин орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 дугаар хороон дээр цэцэрлэгийн барилгын ажил 30 хувьтай явж байна. Энэ ажил 2015 оны 9-р сарын 1-нд бэлэн болно. Үүнээс гадна хүүхдэд чиглэсэн ажил гэвэл 26,52,75, Буянт-Ухаа цогцолбор сургууль, тусгай сургалттай 63-р сургууль, Лабаротори-Монгол тэмүүлэл сургуулиудад сурагчдыг тээвэрлэх  25 хүний суудалтай автобус шинээр олгосон. Ингэж тусгай маршрутын автобус үйлчилснээр алслагдсан гэртэй сурагчдыг 2 ээлжээр тээвэрлэдэг болж, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Харин 32-р сургуулийн хүүхдүүдийг зөөвөрлөх автобусны төлбөрийг дүүргээс санхүүжүүлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн орчинд хурд сааруулагч болон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг хийлгэж сурагчдад “Замын хөдөлгөөний цагаан толгой” арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг болсон.

    Хан-Уул дүүргээс Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд хийгдсэн ажлаа товчхон дурьдвал.

    Энэ ажлын хүрээнд дүүргийн иргэдийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 400 гаруй хүүхдийг 62 сая төгрөгийн санхүүжилтээр зуны цэцэрлэгт хамруулсан нь шинэлэг бөгөөд иргэдийн талархалыг хүлээсэн ажил болсон. Мөн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Эрүүл мэндийн төвийн хүүхдийн шүдний кабинетыг тохижуулж, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.  Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шүдний кабинетад шүд цоорлыг эмчлэхэд шаардлагатай сүүлийн үеийн материал нийлүүлж байна. Түүнчлэн  “Өнөр”, “Найдвар” халамжийн гэрүүдэд амьдарч буй 15 хүүхдийн хоол хүнс, хувцас, эмэнд санхүүгийн тусламж үзүүлж,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг чадавхжуулах сургалтыг удаа дараа зохион байгуулсан гэх мэт хүүхдэд чиглэсэн ажлыг аль болох олон хийхийг дүүргийн зүгээс зорьж ажиллаж байна.

    Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүднээс ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

    Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нь бидний үүрэг. Тиймээс бид хэд хэдэн ажлыг зохион байгуулж ажиллаа. 2014 онд орон сууц, гэр хороолол болон авто замын дагуу нийт 3241 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийсэн бөгөөд гэрэлтүүлгийн хувьд өнөөдрийн байдлаар 95.5 хувийн асалттай ажиллаж байна. “Камер 2014” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 24 байгууллагад 227 хяналтын камерыг суурилуулаад байна.

    Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамтран дүүргийн хэмжээнд тавигдах шаардлагатай  400 гаруй камерыг 265 байрлалд байршуулахаар зураг төслийн ажил хийгдэж дуусаад одоогоор магадлал хийлгэж байна. Үүнээс гадна алслагдсан хороод болох 12, 13, 14 хороог шилэн кабельд холбох ажил хийгдэж дууссан. Тус хороодыг шилэн кабельд холбосноор иргэд мэдээллээс хоцрохгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн согтууруулах ундаа, тамхи худалдах зөвшөөрөлтэй 112 аж ахуйн нэгж, байгууллагад аттестатчиллын шалгалт явуулж, зохих арга хэмжээ аван ажиллаа.

    2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв хэрхэн зарцуулагдсан бэ?

    ОНХСангийн хөрөнгөөр 2014 онд 31 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн бөгөөд түүнээс 58733 иргэн үр ашиг хүртсэн. 2014 онд ОНХСангаар нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсөв зарцуулж, нийт 31 ажлаас 8 ажлыг иргэдийн бүлгээр гүйцэтгүүлж дүүргийн хэмжээнд 70 гаруй иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа. Албан хэрэгцээнд зориулан дүүргийн төсвийн хөрөнгөөр  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс,  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өрхийн эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газарт тус бүр 2, 2 автомашиныг хүлээлгэн өглөө.

    Дүүргийн иргэддээ хэр хүрч ажилладаг вэ?

    Энэ ондоо “Иргэдэд үйлчлэх төв байр”-ыг ашиглалтанд оруулж, төрийн үйлчилгээг төвлөрүүлэн, иргэдэд үйлчилж байна. “Нэг цонх”-ны үйлчилгээний төвд санал хүсэлтийн хайрцаг болон ухаалаг дэлгэцийг байршуулан  иргэдийг мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Үүнээс гадна иргэний бүртгэлийн хэлтсийн архивт байгаа 37000 хувийн хэрэг 100% цахимжиж дууссан. Иргэний бүртгэлийн гэрлэлт, гэрлэлт цуцлалт, шилжин ирсэн, шилжин явсан, төрсний гэрчилгээ, гэрлэсний баталгаа, нас барсан, гэрлэлт цуцлалт, хаягын болон цахим үнэмлэхний лавлагаа гэсэн 10 төрлийн үйлчилгээг иргэд хороодоос авч байна.  2014 оны жилийн эцсийн байдлаар нийт нээлттэй тендерийн 45 орчим хувийг буюу 836.300.000 төгрөгийн төсөв бүхий 9 ажлыг цахим хэлбэрээр амжилттай зарласан. Мэдээллийн самбар гаргаж тендерийн урилга, нээлт, үр дүнг тогтмол иргэд, олон нийтэд ил тод , түргэн шуурхай мэдээллэн ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа

    Эх сурвалж: ARSLAN.MN
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!