Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн уурын зууханд гарсан цахилгааны доголдлоос үүдэн дулаан шахах 5 насос шатаж тус эмнэлэг хөлдөлтийн байдалтай байгаа билээ. Дүүргийн Засаг даргаар ахлуулсан онцгой комисс газар дээр нь шуурхай ажиллаж эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.800.000 төгрөг гарган шатсан насосуудыг яаралтай засварлаж, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар боллоо. Мөн хөлдсөн өрөө тасалгаануудыг яаралтай гэсгээхээр Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд шуурхай ажиллаж байна.