MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Түвшинжаргал:Манай 11-р хороонд харанхуй гудамж нэг ч байхгүй болсон

    С.Түвшинжаргал:Манай 11-р хороонд харанхуй гудамж нэг ч байхгүй болсон

    2014-12-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны Засаг дарга С.Түвшинжаргалтай 2014 онд хийгдсэн ажлын талаар ярилцсанаа хүргэж байна.

    11-р хорооны хувьд энэ онд ямар зорилтыг тавьж ажилласан бэ?

    Манай 11-р хороо 2014 оныг “Хүүхдийн төлөө, хүчирхийллийн эсрэг жил” болгон зарласан. Манай хорооны иргэдийн амьдрал ерөнхийдөө төлөвшсөн, амьдралын баталгаажих түвшин дээгүүр өрхүүд байдаг боловч үүний хажуугаар гэр бүлийн хүчирхийлэл нилээд гардаг. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 2-3 хүнд нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлд нь зөвөлгөө өгсөн. Мөн шүүхээр таван хосыг хүчирхийллийн хэргээр оруулсан. Хүүхдээ зоддог, эхнэрээ зоддог, архи уугаад агсам тавьдаг ийм явдал их гардаг учраас энэ чиглэлээр үйл ажиллагаагаа түлхүү хандуулан явууллаа. Мөн бүтэн өнчин, хагас өнчин хоёр, гурван хүүхдийг асрамжийн газар өргүүлэх, хамаатан саданг нь олж өгөх зэрэг ажлыг хийсэн.

    Хорооны иргэдийн газрын маргааны асуудал хэр их байдаг бэ?

    Зайсанд олон жил амьдарсан, газраа авч чадахгүй байгаа иргэдэд туслах зорилгоор Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан баг байгуулаад хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь “Тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүсийг бий болгоё, тусгай хамгаалалттай газар нутгийн хуулин дээр суурьшлын бүс гэж нэмэлтээр оруулах” тухай юм. Ингэснээр иргэд газраа өмчлөх, эзэмших эрхтэй болох ба газар нь баталгаажаад явна.

    11-р хороо хичнээн хүн амтай, хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    Манай хорооны хувьд 3 зохион байгуулагчтай, 1 халамжийн ажилтан, 1 нийгмийн ажилтан, 1 хөдөлмөрийн ажилтантай. Мөн 8 хэсгийн ахлагч, 1 цагдаа, 3 өрхийн эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулан иргэддээ үйлчилж байна.

    ХУД-ийн 11-р хорооны иргэдийн оролцоо ямар вэ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хорооны зүгээс ямар ямар ажлыг хийж байгаа вэ?

    Орон нутгийн хөгжлийн сангаас иргэдээс байнга санал, хүсэлтийг асууж тэрнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байна. 2014 онд иргэдийн санал, санаачилгаар нийслэлээс хийгдсэн томоохон ажлын нэг бол 191 гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Ингэснээр манай 11-р хороонд харанхуй гудамж нэг ч байхгүй болсон. Мөн Байгаль орчны яамнаас гаргадаг гурвалсан гэрээгээр хорооны иргэд өөрсдөө хуралдаж, тухайн компаний эрхийг сунгах уу, газрыг нь өгөх үү, өгөхгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Энэ хурлыг энэ онд нийт 4 удаа хийсэн байна. Үүнээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн дурын эргүүлүүд ажиллаж байна. Ерөнхийдөө манай хорооны хувьд иргэдийн оролцоо харьцангуй сайн байдаг.

    Орон нутгийн хөгжлийн сангаар ямар ажлууд хийгдээд явж байна?

    Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө нь гарч, иргэд санал болгодог ажлууд хийгдэхгүй удсан байсан. Жишээ нь нэг сагсны шийд гэхэд хийгдэлгүй хоёр жил болж байна. Энэ  ажлын хувьд газар нь шийдэгдээгүйгээс болж хойшлогдсон. Үүнийг Байгаль орчны яамны мэргэжилтэн н.Долгормаатай ярилцаж байгаад 2,5 га газарт сагсны шийд, хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, ажил нь эхлээд явж байна. Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны гэрээний нөхцөлтэйгээр газрын асуудлыг шийдсэн. Хан-уул дүүргийн төвийн хороодын хувьд цэцэрлэгт хүрээлэн гэж байхгүй учраас бид ийнхүү цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг хийхээр болсон. Үүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч н.Түвшинтэй хамтран 32-р сургууль болон 35-р цэцэрлэгийг 2015 оны төсвийн мөнгөнд суулгаж өгсөн байгаа. Тэгэхээр 2015 онд манайд сургууль, цэцэрлэг шинээр байгуулагдана гэж ойлгож болно. Мөн 32-р сургууль дээр ХААИС-ийн н.Хярав гуайтай ярьж байгаад 1300 метр кв газрыг 35-р цэцэрлэгийн нэр дээр аван Байгаль орчны яамнаас гэрчилгээг нь авч, газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа.

    Хороон дээр иргэд рүүгээ чиглэсэн сургалтыг хэр зохион байгуулсан бэ? Иргэдийн оролцох байдал, тэдний зүгээс хүсч байгаа зүйл нь юу байв.

    Энэ онд 2-3 төрлийн сургалт зохион байгуулагдсан. Нэгдүгээрт Улаанбаатар даяар болж байгаа “Хадгаламж зээлийн хоршоо байгуулах” талаар сургалтыг иргэддээ мэдээлэл өгч зохион байгуулсан тухайлбал нийслэлээс 100 сая төгрөг төсөвлөгдөхөд түүнийг хэрхэн үр ашигтай захиран зарцуулах вэ, зээл нь яаж гарах вэ гэдэг чиглэлээр сургалтыг зохион байгуулсан.

    Мөн “Орчны бүсийн сургалт”-ыг зохион байгуулж иргэдэд мэдээллийг өгсөн. Манай хорооны хувьд тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг. Энэ нь орчны бүсэд амьдардаг иргэдэд шууд холбоотой. Орчны бүс гэдэг нь өөрөө тусгай хамгаалалттай газар нутагт байгаа иргэн болон үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд газрын татвараас 30 хувийг нь эргүүлэн татаж авдаг. Үүгээр байгаль орчныг сэргээх, мод тарих, амьтан нутагшуулах, ховор ургамал ан амьтныг нутагшуулах, айл иргэдийн гадна талын хог, явган хүний зам талбай, гэрэлтүүлгийг орчны бүсийн санхүүжилтээр хийх боломжтой гэдгийг иргэдэд сургасан. Иргэд өөрсдөө хоршоогоо байгуулан байгаль эхээ хамгаалах, гадна орчноо тохижуулаад явбал өөрсдөө цалинжаад явах боломжтой гэдгийг ойлгуулж сурталчилгаа хийсэн.

    11-р хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна вэ?

    Манай хороонд сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал их тулгамдаж байна. 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт өнөөдөр 200 хүүхдийг хүмүүжүүлж байна. Үүнээс гадна хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол газрын асуудал. Манай Зайсанд олон жил амьдарсан өөрөөр хэлбэл ХААИС, Ясны сүрьеэгийн болинец, уушигны сүрьеэгийн болинец, халдвартын клиникийн эмнэлэг гээд энд ажиллаж байсан хүмүүс олон байгаа. Би өөрөө гэхэд энэ Зайсанд гурван үеэрээ амьдарч байна. Энэ улсууд маань ямар нэгэн байдлаар бизнес хийгээд зээл авъя гэхэд газар нь зөвшөөрөлгүй, тэрэн дээр барьсан барилга нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй ямар нэгэн эдийн засгийн эрх зүйн үндэслэл гарч ирэхгүй байгаа учраас амьдрал нь нэг их сайжирч өгдөггүй. Дээр хэлсэнчлэн Байгаль орчны яамтайгаа хамтраад өргөсөн хуулийн төсөл маань УИХ дээр дэмжигдээд явбал энэ асуудал маань шийдэгдэх байх.

    Газрын асуудлыг шийдвэрлэхийн тулд хорооны Засаг даргын зүгээс ямар ажил хийж байна вэ?

    Энэ газрын асуудлыг маш яаралтай шийдэхгүй бол иргэдийн амьдрах нөхцөл сайн бүрдэж өгөхгүй байна. Би өөрөө дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Хороо дүүргийн зүгээс болон ИТХ-ын зүгээс бичиг баримтыг хангалттай бүрдүүлж явуулсан. Миний бие иргэд компаниудын хооронд маргаан гарвал дандаа иргэдийн талд орж, иргэдээ хамгаалсан акт баримтуудыг гаргаж ажилладаг. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэхэд л иргэдтэй маргасан. Үүнээс гадна өөр хоёр, гурван компани иргэдтэй маргалдаж эрүү үүсээд явж байна. Энэ асуудал дээр дүүргийн Засаг дарга болон цагдаагийн байгууллага их хамтарч ажилладаг. Ер нь бол дүүрэг энэ тал дээр маш сайн хамтарч ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!