Дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх “Өсвөрийн шигшээ баг”-ийн тамирчидын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээний нэг төрөл болох “Жү-до бөх”-ийн тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгийн газар, Биеийн тамир, спортын хороо хамтран 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Спортын төв ордонд зохион байгууллаа. Тэмцээнд нийт 9 дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцсоноос Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тамирчид:
- Эмэгтэй баг -1-р байр,
- Эрэгтэй баг - 2-р байрыг тус тус эзэлж байгууллагийн дүнгээр тэргүүн байрт шалгарч Цом, алтан медалийн эздээр тодорсон сайхан амжилтыг үзүүллээ.
- ХУД ЗДТГ