MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » М.Нямсүрэн:Хан-Уул дүүрэгт хөдөлмөр аюулгүй байдал тал дээр үр дүнтэй ажлууд хийгдэж байна

    М.Нямсүрэн:Хан-Уул дүүрэгт хөдөлмөр аюулгүй байдал тал дээр үр дүнтэй ажлууд хийгдэж байна

    2014-12-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс архи, тамхи хууль бус худалдаалах болон хөдөлмөрийн аюулгүй байдал дээр хийгдэж буй ажлын талаар тодорхой мэдээлэл авсанаа хүргэж байна.
    -ХУД-ийн хэмжээнд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа, архи, тамхи худалдаалах хэрэг хэр их гарч байна. Үүнд хэрхэн хяналт шалгалт хийж байна вэ?

    Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь согтууруулах ундаа, архи, тамхины хэрэглээ, шинээр гарсан тамхины хууль, хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль зэрэг хуулийн хэрэгжилтэн дээр анхаарч ажилладаг.
    Ер нь манай дүүргийн хувьд нилээдгүй хэвшиж байгаа сайн ажил бол сар болгоны нэгэн буюу архигүй өдөр юм. Архигүй өдөрт зориулан цагдаагийн байгууллагатайгаа хамтран томоохон шат дараатай ажлууд зохион байгуулсан нь их үр дүнтэй болсон. Нэгний өдөр зөвшөөрөлгүй  архи, согтууруулах ундаа худалдан борлуулах ажил үндсэндээ буурсан гэж хэлж болно. Бид 186 иргэдийн тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Үүнээс гадна хүүхэд, сургуулийн байгууллагын дэргэд 500 метрийн дотор тамхи борлуулдаг байсан дэлгүүрүүдийн тамхины зөвшөөрлийг, зөрчилтэй 33 хүнсний дэлгүүр, баар, рестораны архи худалдаалах зөвшөөрлийг нь цуцлуулсан. Эдгээр асуудлын гол зөрчил нь цаг хэтрүүлэн ажилласан, 18-аас доош насны хүүхдүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн гэх мэт тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн байсан. -Барилгатай холбоотой олон асуудалд иргэд Мэргэжлийн хяналтынхныг буруутгадаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
    Барилгын осол, хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол маш их санаа зовоосон асуудал байдаг. Манай дүүргийн хувьд барилгажилт их явагддаг. Хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүс нутаг гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор барилгын аюулгүй ажиллагааны дүрмийг сайн биелүүлэхгүйгээс асуудлууд их гардаг. Энэ нь дүүргийн хүн амын нягтаршил ихэссэнтэй мөн холбоотой. Энэ жил гэхэд л дүүргийн нутаг дэвсгэр дээр 4000 гаруй иргэн шилжиж ирсэн. Барилгажилт маш ихэссэн. Одоогийн байдлаар манай дүүрэгт 120 гаруй компани барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
    Мөн Зайсангийн амны тусгай хамгаалалттай бүсэд баригдаж байгаа барилгуудын асуудал нь бидний даруйхан шийдэх чухал ажилд орж байна. Энэ ажилд зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллага гэлтгүй яамдууд, Тусгай хамгаалалтын бүс нутгийн захиргаа, Байгаль орчин ногоон хөгжлийн газар болон бусад холбогдох газрууд хяналт шалгалт хийж, шийдвэрлэх шаардлага урган гараад байна. Үүнтэй холбоотой хийгдсэн ажлуудыг бид яамдууд руу хүргүүлсэн байгаа.
    Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн хяналтаас нилээдгүй сургалт, сурталчилгааг зохион байгуулсан. Дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад “ХАБ биднээс шалтгаална” сургалтыг зохион байгуулж, туг аялуулж байна. Ер нь аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай гэдгийг бид сургалт сурталчилгааны ажлаар дамжуулан хийж байна. -Барилгын осол буурахгүй, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг /ХАБ/ хангахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
    Харьцангуй нэг үеэ бодвол компанийн удирдлагууд хөдөлмөр хамгаалалын тал дээр их анхаарч ажилладаг болсон байна. Гэхдээ осол буурахгүй байгаа бас нэг шалтгаан нь мэргэшсэн боловсон хүчин дутмаг, сахилга батгүй, анхаарал болгоомж алдах зэрэг нь гэнэтийн осол, эндэгдлийг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл болж байна.
    Барилга дээр голчлон хөдөө, орон нутгаас ирсэн ажил олдохгүй байгаа хүмүүс ажиллаж байна. Эдгээр хүмүүс нь каск малгайг өмсөхгүй байх, бэхэлгээний бүсээ хийхгүй байх зэрэг шалтгаанаар амь насаа алдах хүртэлх асуудлууд байна. Бэхэлгээний бүсний чанар, тавцангийн суурилуулж байгаа байдал, каран өргөх машин механизмуудын угсралттай холбоотой мэргэжлийн хүмүүсийн алдаатай холбоотой ослууд ч байна. -Таны дурьдсан асуудлуудыг бууруулахын тулд ямар ажлууд хийгдэж байна?
    Дээрх асуудлуудыг бууруулах чиглэлээр торгууль, хариуцлагын аргаас гадна соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна. Тухайн газар дээр нь очиж ажлын талбай дээрх сургалтуудыг хийдэг. “Бүти” компанийн хувьд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллын ажлыг хийж байгаа бөгөөд тус компани дээр очиж сургалт хийсэн. Сургалтаар бэхэлгээтэй байсан хүн яаж тэр өндрөөс унахад амь аврагдах вэ?, бэхэлгээгүй байсан хүн ямар үр дүнд хүрэх вэ? Гэх мэт зүйлийг хиймэл хүн ашиглаж бүрэн үзүүлсэн. Энэ нь нүдэнд харагдахуйц томоохон сургалт болж чадсан.
    Мөн манай МХЕГ, НМХГ-аас зохион байгуулж байгаа бас нэг томоохон ажил бол автобустай сургалтыг явуулж байна. Хөдөлмөр хамгаалалын багажаар тоноглогдсон автобусыг ажлын байранд аваачин сургалтыг зохион байгуулж байгаа нь маш их үр дүнтэй сургалт болж байгаа. Цаг алдахгүй, заал талбай гэхгүйгээр сургалтыг зохион байгуулж байгаа нь автобустай сургалын онцлог юм. Өөр нэг сургалт хийж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн олон улсын байгууллагуудад хандаж, хамтарсан сургалт, онлайн сургалтыг бүх аймаг, дүүргүүдийн байцаагч нарыг хамруулан  тэдэн рүү чиглэсэн сургалтыг хийхээс гадна иргэд, ажлын талбар дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилчид руу хандсан сургалт сургалчилгааг нилээдгүй их зохион байгуулж байна. Энэ нь зохих хэмжээний үр дүнгээ өгөөд явж байна.

    Ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье

    Эх сурвалж: Arslan.mn
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!