Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан энэхүү аяны хүрээнд ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс онцгой байдлын ахлах ахлагч Б.Батбилэг 2014 оны 11 сарын 27-ны өдөр дүүргийн Соёлын ордонд 79 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга зам, гэр орон сууцны гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар хичээл сургалтыг зохион явууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дээрхи хичээл сургалтыг зохион явуулснаар гамшиг, гал түймрийн талаар анхан шатны ойлголт авч, гэр орон сууцандаа галын аюулгүй байдлыг хэрхэн хангах , гал түймэр гарсан үед иргэд маань ямар арга хэмжээ авч өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй болсон байна.
ХУД ЗДТГ