Цэцэрлэгийн
биеийн тамирын багш, эмч, ажилчдад зориулсан 3-5 насны хүүхдийн бие
бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сургалт боллоо. Сургалт
2014 оны 12 дүгээр сар 01-ны 10.00 цагаас ХУД-ийн Эрүүл мэндийн
төвийн сургалтын танхим болон дүүргийн Биеийн тамир, спорт хорооны
зааланд тус тус зохион байгуулагдлаа.
ХУД-ийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг
төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн нийт 18 цэцэрлэгээс 32 хүн
хамрагдлаа. Сургалтыг дүүргийн Биеийн тамир, спорт хорооны арга зүйч
Н.Дэлгэрдалай, Б.Угтахбаяр нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн арга
зүйч Д.Соёлмаа нар удирдан явууллаа. Сургалтын үеэр багш нарт насанд
хүрэгчдийн сорил авах аргачлал болон 3-5 насны хүүхдийн сорил авах
талаар лекц болон дадлагыг хослуулан явуулсан байна. Мөн сургалтанд
ирсэн багш болгонд сорилын программд нэвтрэх хаяг нээж өглөө.
ХУД ЗДТГ