MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Даваажав:Яармагийн эргэн тойронд 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон

    Б.Даваажав:Яармагийн эргэн тойронд 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон

    2014-12-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажавтай ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

    Хан-Уул дүүргийн хувьдэнэ ажил нилээд өрнүүн байна. Харин Тохижилт үйлчилгээний хэлтэст хийгдэж байгаа ажлынхаа талаар дурдвал?

    Энэ жил ХУД-ийн хэмжээнд улс, нийслэлийн болон дүүргийн хөрөнгө оруулалттай олон төслийн ажлууд хийгдэж байна. Томоохон ажлуудаас дурьдвал, Богд уулын арын зам юм. Богд уулын арын замын ажил одоогоор бүрэн ашиглалтанд ороод байна. Энэ зам дээр бид гэрэлтүүлгийн ажлыг давхар хийж байгаа. Үүнээс гадна 2014 онд ХУД-ийн Яармагийн 4,5,6,7,8,Нисэхийн 16 гэсэн гэр хорооллуудыг бүрэн гэрэлтүүлгээр хангах зорилготой ажиллаж байгаа. Ажлын явц 100 хувьтай хийгдэж дуусаад байна. Гэрэлтүүлгийн ажилд дүүргээс 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Яармагийн эргэн тойронд 100 хувь гэрэлтүүлэгтэй болж байгаа нь дүүргийн хувьд хийсэн томоохон ажлын нэг болж байна.

    Үүнээс гадна хог цэвэрлэгээний өргөн цар хүрээтэй  ажлыг эхлүүллээ. Хог цэвэрлэгээний ажлын хувьд бид шат дараалсан арга хэмжээ авч байна. Алслагдсан хороод буюу 14,13,12,10 гэсэн хороодод  үүссэн олон жилийн хур хогийг цэвэрлэх компанит ажлыг өрнүүлж байна.  Өнгөрсөн сарын  14-18-ны өдрүүдэд 14 дугаар хорооны хур их хогийг цэвэрлэж, ариутгаж дууссан. Хорооны иргэд цэвэрлэгээний ажилд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байсан. Мөн 13 дугаар хорооны Сэнс Толгой хэмээх газрын олон жилийн хур их хогийг цэвэрлэж дууслаа. Эдгээр цэгүүд нь дүүргийн албан бус хогийн цэг гэгддэг газрууд байсан. Харин жижиг хогийн цэгүүдийн хогууд хуваарийн дагуу цэвэрлэгдээд явна. Мөн бид “Нийслэлийн Захирагчийн ажлын албаны” “Азийн хөгжлийн сан”-тай хамтраад 13 дугаар хороог хоггүй “Жишиг хороо” болгох төслийн ажил ажилттай хэрэгжих байна.

    Зам засварын ажил их хийгдэж байна. Хан-Уул дүүргийн хувьд ямар ямар зам засварын ажил хийгдэж байгаа вэ?

    Бид Яармагийн замыг энэ ондоо дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ зам дээр тэмдэг тэмдэглэгээ, явган хүний зам, гэрэлтүүлэг, 3 газар гэрлэн дохиожуулах, 2 талаар нь моджуулах ажил хийгдэж байгаа юм.“Тод Газар” ХХК нь Яармагийн гүүр хүртэлх газрыг моджуулж гурван жилийн арчилгааг хариуцаж ажиллахаар нийслэлтэй гэрээ байгуулаад ажиллаж байна. Энэ ажил хийгдэж дуусвал манай Яармагийн зам бүх зүйл нь бүрдсэн сайхан зам болно. Үүнээс гадна хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол Яармагаас гурвалжингийн гүүр хүртэлх зам засварын ажил байгаа. Одоогоор Яармагаас гурвалжингийн гүүр лүү шууд явдаг болох  замын ажил 90 хувьтай явж байна. Гудамж төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил хэдий ч бид бас туслах зүйл дээрээ туслаад гэрэлтүүлгийн ажлыг хариуцаад явж байгаа.

    Мөн өнгөрсөн найман сарын сүүлээр АПУ компаний уулзварыг бүрэн шинэчилсэн, явган хүний замыг бүрэн тавьж хүлээлгэж өгнө. Ирэх жил дүүргийн хэмжээнд эвдрэлтэй замыг бүгдийг нь засах зорилт тавин ажиллаж байгаа. 2015 онд жижиг болон эвдэрсэн бүх замыг засч янзлах зорилттой байгаа.

    ХУД энэ жил хичнээр га талбайд мод тарьж, арчилгаа хийгдсэн бэ? Тохижилт үйлчилгээний ажил хэр их хийгдсэн бэ?

    Бүх нийтээр мод тарих “үндэсний өдөр” –ийг  2014 оны хаврын  05 сарын 10, намрын 10 дугаар сарын 11-ны  өдрүүдэд  9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Буянт Ухаагийн 23-н задгай Туул голын хөвөөнд зохион байгуулж ажилласан. Энэхүү ажлыг ХУД-ын нэрэмжит ажил болгож жилд 2 удаа мод тарих хөдөлгөөн өрнүүлэхээр болсон байгаа.  Дүүргийн нутаг дэвсгэрт хавар, намрын  бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд нийт 17058 ширхэг  мод, бут сөөгийг  тарьж  нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцлоо. Дүүргийн ТҮТ-ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн мэргэжлийн цэцэрлэгчдээр дүүргийн орон сууцны дундах ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа. 2014 оны байдлаар 12600 м2 талбайн ногоон байгууламжийн зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж дууссан. Өвөлтэй урьтаж тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дүүргийн  хороо бүр дээр хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, явган хүний замыг засаж, тохижуулах ажлууд эрчимтэй хийгдэж байна.

    Удахгүй өвөл боллоо. Дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын дүүргийн хэмжээнд 95 хувьтай явж байна. Өнгөрсөн 9 сарын 15-нд зарим цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд эхнээс нь халаалтаа өгч эхэлсэн. Халаалт ерөнхийдөө жигдэрч байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 30 жижиг уурын зуух байдаг. Эдгээр уурын зуухыг хариуцдаг төлөөлөгч нартай уулзаж, “Нийслэлийн тохижилтын үндэсний хангамж”-ийн газартай  хамтарч хоёр ч удаа семинар зохион байгуулсан. Энэ жил манай дүүргийн 12 сургууль, дөрвөн хорооны нийт орон сууцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс 177,5 сая төгрөгийг дүүргээс гаргаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж байна. Хороодуудын засварын ажил дээр тендер зарлаж шалгарсан компаниудтай гэрээгээ хийгээд 8-р сарын 31-ээр дууссан учраас дулааны тал дээр айх аюул багатай, өнтэй өвөлжинө гэж найдаж байна. Харин жижиг уурын зуухнууд дээр байнгын нөөцтэй байхыг л анхааруулж ажиллахаар болж байна. Байнгын нөөц гэдэг нь уурын зуухнууд тогтмол 15-20 хоногийн нөөцтэй байхыг хэлж байгаа юм.

    Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

    Бид цаашид хийж буй ажлынхаа талаар тогтмол олон нийтэд мэдээллэж байх болно.

    Эх сурвалж:Khanuul.mn
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!