Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн шинэ халаалтын зуух ашиглалтанд орж байгаа бөгөөд хүлээлгэн өгөх ажлын нээлт 2014 оны 11-р сарын 13-ны буюу өнөөдөр боллоо. Тэрбээр усан халаалтын зуухнаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах төсөл болон Япон улсын байгаль орчны яамны санхүүжилтын хөтөлбөр хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ын хүрээнд хийгдэж буй ажлын эхлэл нэг нь 118-р сургуулийн халаалтын зуух юм. Тус зуухыг Японы "Сүүри Кейкакү" ХК болон Монголын талаас "АНУ сервис" ХХК нар хийж гүйцтэгсэн байна.
Тодруулбал, нийслэлийн 118-р сургууль болон Төв аймгийн Борнуур сум дахь олон нийтийн байгууллага, албан газарт ашиглагдаж байгаа үр ашиг, хүчин чадал муутай хуучин халаалтын зуухыг өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуух (HBO: Heat Only Boiler)-аар шинэчлэн нийлүүлж, халаалтын зориулалттай халуун дулааныг хангаж нүүрсний хэрэглээний хэмжээг бууруулж, СО2 ялгаруулалтын хэмжээг бууруулах болон агаарын бохирдлыг бууруулах боломжтой болж байгаа юм байна.
Ийнхүү нэг сургууль ч гэсэн тав тухтай дулаан орчинд суралцах боломжоор хангагдаж байгаа сайшаалтай хэрэг.
ХУД ЗДТГ