Хан-Уул дүүрэг 2014 оныг "Хүүхдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэр дээр хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, үүнд хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төрийн болон төрийн бус байгуулагуудын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн сурч хөгжих таатай, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор "Хүүхдэд ээлтэй хороо" шалгаруулах аяныг зарласан билээ. Тус аянд идэвхтэй оролцож 2-р байр эзэлсэн 5 дугаар хорооны хамтарсан багийн хамт олонд Хүүхэд хамгааллын өрөө тохижуулахад зориулж 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
ХУД ЗДТГ