MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ж.ДАШДОНДОГ: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛД АЛТАН ҮСГЭЭР БИЧИГДЭХ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙНА

    Ж.ДАШДОНДОГ: МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛД АЛТАН ҮСГЭЭР БИЧИГДЭХ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙНА

    2014-09-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд  бүтээлийн уралдаан зарлаж дүгнэлээ.

    Уралдаанд нийт 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн. Үүнээс 125 бүтээл шалгаруулж авахыг зорьсон ч шалгуурт  49 уран бүтээлчийн 61 бүтээл тэнцжээ. Эдгээр уран бүтээлчдийг өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн батламж гардуулсан юм. 
    Энэ үеэр Л.Гантөмөр сайд зохиолч, уран бүтээлчдэд хүүхдийн төлөө цаг зав гарган тэдэнд зориулсан бүтээл туурвисанд нь баяр  хүргээд "Цаашдаа  ч  цаг зав гарган зохиол бичиж өгөөрэй" гэж хүссэн юм. Мөн энэ үеэр хүүхдийн зохиолч Ж.Дашдондог "Зохиолчдын дунд ийм уралдаан зарласан нь Монголын хүүхдийн уран зохиолд алтан үсгээр бичигдэх үйл явдал болж байна. Учир нь, би өмнө нь олон уралдаанд оролцож байсан. Дандаа том хүмүүс шүүдэг учраас дандаа лобби орж ирдэг  байсан. Харин энэ удаа бидний бүтээлийг хүүхдүүд өөрсдөө уншиж шалгаруулсан нь хамгийн сайн. Хүүхэд шиг шударга хүмүүс байдаггүй учраас л  бид хүүхдийг бурхан гэж шүтэж явдаг. Тэдний шүүж гаргаж ирсэн зүйл дээр бид ямар ч гомдол гаргах эрхгүй" хэмээн онцлоод дараагийн уралдаанд зурагт номын төрөл оруулж өгөхийг. БШУ-ны сайдаас хүслээ. 
    Хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны танилцуулга
    Нэг. Уралдааны зорилго
    Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Ном" дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран бүтээлчдийн дунд 2 сарын хугацаатай зарлаж дүгнэлээ. 
    Хоёр. Бүтээлд тавьсан шаардлага 
    1.  Бүтээлийн үзэл санаа ньхүүхэд үндэсний ёс заншил, түүх соёлоо танин мэдэх, бахархах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үнэт зүйлийг ухааран ойлгох бусадтай нийгэмшин амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна. 
    2.  Бүтээлээр дэвшүүлсэн асуудал нь орчин цагийн дэлхий ертөнц, хүмүүний амьдралын дүр төрх, тулгамдсан асуудал, түүнд хандах сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж,хүүхдэд асуудлыг эерэгээр шийдвэрлэх санал, тодорхой сургамжийг өгсөн байна. 
    3.  Бүтээлийн утга агуулга нь хүүхэд өөрөө бие даан байгаль, нийгмийн амьдралын мөн чанарыг ухааран өөртөө болон гэр бүл, нийгмийн амьдрал, ирээдүйдээ итгэх итгэл,  урам зоригийг олж авахуйц байна. 
    4.  Бүтээл нь хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжилд бүтээлч нөлөө үзүүлэхүйц, сонирхолтой,хэл найруулгын хувьд төгс төгөлдөр байвал зохино.    

    Гурав. 
    Шалгаруулах бүтээлийн төрөл, тоо, урамшуулал
    1.  Роман                         5 бүтээл авахаас 1    тус бүр 4 сая төгрөг 
    2.  Тууж                           10 бүтээл  авахаас 4  тус бүр 3 сая төгрөг 
    3.  Баримтат өгүүлэл        15 бүтээл  авахаас 4  тус бүр 2 сая төгрөг 
    4.  Өгүүллэг                     25 бүтээл авахаас 21  тус бүр 2 сая төгрөг 
    5.  Яруу найраг                30 бүтээл авахаас 17  тус бүр 1 сая төгрөг 
    6.  Орчуулгын зохиол           a.  Роман   5 бүтээл авахаас 3   тус бүр 2.5 сая төгрөг 
                                                b.  Тууж    10 бүтээл авахаас 2 тус бүр 1.5 сая төгрөг 
                                                c.  Өгүүллэг   25 бүтээл авахаас 9 тус бүр 500.0 төгрөг 
                                                d.  Нийт 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн бөгөөд 125 бүтээл шалгаруулж авахаас 49 уран бүтээлчийн 61 бүтээл шалгарлаа.
    Дөрөв. Бүтээл нь шалгарсан уран бүтээлчид

    Хамгийн ахмад нь 82 настай Б.Бадам, хамгийн залуу нь 19 настай Л.Мөнхцэцэг. 16 эмэгтэй, 33 эрэгтэй уран бүтээлч байна. Ардын уран зохиолч 1, төрийн соёрхолт 2, соёлын гавьяат зүтгэлтэн 5, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч 1 байна. ЕБС-ийн багш 10, хөдөө орон нутгаас оролцсон 10, Америкаас бүтээлээ ирүүлсэн 1 уран бүтээлч байна. Зураач хүн 13 байна. 7 бүтээл нь шалгарсан уран бүтээлч 1, 2 бүтээл нь шалгарсан уран бүтээлч 5 байна. 

    Тав. Бүтээлийн агуулга
    Шалгарсан нийт бүтээлийн 25 хувь нь эх нутгийн, 10 хувь нь ээж, аавын, 20 хувь нь түүхэн, 15 хувь нь үлгэрийн,  10 хувь нь хүүхдийн, 20 хувь нь аж байдлын сэдэвтэй бүтээл байна. Хамгийн сонин сэдэвтэй нь Б.Анармаагийн муурны тухай,  Э.Амарзаяагийн анахайны тухай, Б.Ганчимэгийн ялааны тухай, Н.Мандалын чулууны тухай өгүүллэг, хамгийн том хэмжээтэй бүтээл нь 178 хуудастай, хамгийн бага хэмжээтэй бүтээл нь 15 мөртэй. Хэлбэрийн хувьд маш сонирхолтой нь О.Элбэгтөгсийн "Эрвээхий" шүлэг. 

    Зургаа. Шилдгийн шилдэг бүтээл 
    Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү Модуны анд Улаадай" роман, Ж.Ганзориг "Анудай" тууж, Б.Анармаагийн "Манжуухай" өгүүллэг,  Э.Амарзаяа "Жаалхүү ба анахайнууд" өгүүллэг, Н.Мандал "Баяртай чулуудай" өгүүллэг, Д.Урианхай "Цонхонд минь шавж буудаг бор шувууд" Л.Мөнхцэцэг  "Би зүгээр л төсөөлдөг" Л.Ганзул "Ээжийгээ энэлэн дурсахуйн шүлэг" О.Элбэгтөгс "Эрвээхий" шүлэг, Д.Оюунчимэг "Жороо мустанг" орчуулгын өгүүллэг. 

    Долоо. Нийт бүтээлийн чинсаа, уралдааны сургамж 
    Орчуулын бүтээлийн чансаа хамгийн сайн байгаа бол хүүхдэд зориулсан баримтат өгүүллэг, яруу найргийн зохиолын түвшин хангалттгүй байна. Уралдаанд ирүүлсэн ихэнх бүтээл хүүхдийн оюун сэтгэхүйн хөгжлөөс хоцорсон, сэтгэц нийгэмшихүйн хэрэгцээнд нийцээгүй, сургамжилж, зааварласан, хөгжил хүмүүжлийн нэг хэв загварыг санал болгосон агуулга, үзэл санаа, найруулгын хэв маягтай байна. 

    Найм. Уралдааны онцлог, үр дүн 
    Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлэхэд 1-р шатанд 250 хүүхэд оролцож, үнэлгээний онооны дийлэнхийг тэд бүрдүүлсэн. 2-р шатанд мэргэжлийн хүмүүс, докторууд, 3-р шатанд багш нар уншсан нь уралдааны үнэлгээг шударга бөгөөд өндөр шаардлагатай болоход гол нөлөөг үзүүллээ. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийн 80 орчим хувийг бүтээл нь олны танил болоогүй залуу уран бүтээлчдийн бүтээл эзэлж байна. 8 төрөл тус бүрээр сурах бичиг, гарын авлагад ашиглах, эмхэтгэл хийхэд хүрэлцэхүйц хэмжээний бүтээлийн сантай болоод байна.      
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!