MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Л.ГАНТӨМӨР: ОЮУТНУУД КОМПАНИД АЖИЛЛАХ БУС КОМПАНИ БАЙГУУЛЖ, УДИРДАНА ГЭСЭН БОДОЛТОЙ СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

    Л.ГАНТӨМӨР: ОЮУТНУУД КОМПАНИД АЖИЛЛАХ БУС КОМПАНИ БАЙГУУЛЖ, УДИРДАНА ГЭСЭН БОДОЛТОЙ СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

    2014-09-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    "МУИС өнгөрсөн хичээлийн жилд дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жишигт нийцүүлэн бүтцийн томоохон өөрчлөлтийг хийсэн.

    Энэхүү өөрчлөлтийн үр дүнд МУИС-ийн оюутнууд өөрсдийн хүсэл сонирхол, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хичээлээ чөлөөтэй сонгон суралцах орчин нөхцлийг бүрдүүлж чадлаа" хэмээн  МУИС-ийн захирал А.Галтбаяр  2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр онцоллоо.

    Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн  нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож МУИС-ийн гаргасан энэ хөтөлбөр шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг онцлоод үүнийг боловсруулсан  багш судлаачдад амжилт хүссэн юм. Тэрбээр оюутнуудад хандаж "Хөтөлбөр шинэчлэгдснээр хамгийн гол нь оюутан та бүхэн  сонголттой болж байгаа юм. Та бүхэн хичээлээ сонгоно, хөтөлбөрөө сонгоно, багшаа сонгоно.  Дараа нь  мэргэжлээ сонгоно. Сонголттой болж байгаа нь та бүхэн хариуцлагатай болно гэсэн үг.  Сайн сонголт хийгээд, хариуцлагатай сурч чадах юм бол  Хууль зүйн сургуульд суралцагсад  төгсөөд гарахдаа хуулийн фермтэй, бизнесийн сургууль төгсөгчид компани байгуулаад гарна. Инженерийн сургууль төгсөхдөө шинэ технологи бариад, патент өвөртлөөд гарна гэдэгт би итгэлтэй байна.  Ер нь оюутнууд төгсөөд компанид ажиллах бус компани байгуулж удирдана гэсэн бодолтой суралцах хэрэгтэй. Та нарын өмнө маш их хариуцлага, ачаа байна.  Тийм ч учраас Монголын оюутны холбоо  энэ хичээлийн жилийг "Хариуцлагын жил" гэж зарлаж байгаа. Залуу насыг зугаа цэнгэл мэт ойлгож явсан бидний үеийн алдааг та нар битгий давтаарай. "Залуу нас гэдэг аливаа зүйл хийхдээ хамгийн чухал үе чинь юм шүү" гэдгийг хүмүүс өнгөрсөн хойно нь ойлгодог нь харамсалтай.  Бидний эхлүүлсэн дээд боловсролын шинэчлэл бол  оюутан бүрийн өмнө хариуцлага, сорилт  нэмэгдүүлж байгаа. Та бүхэн МУИС-д  өндөр  оноогоор тэнцэж орж ирсэн. Дараа жил та нараас өндөр босго оноотой чадвартай элсэгчид орж ирнэ. Тэр хэрээр өрсөлдөгч олон болох учраас оюутны суралцах үүрэг хариуцлагаа ухамсарлаж  хичээгээрээ" хэмээн захилаа.  
    Энэ хичээлийн жилд МУИС-д нийт 23,435 оюутан, магистрант, докторант суралцаж, шинээр 3,655 оюутан элсэн орж байгаа бөгөөд нийт элсэгчдийн дундаж оноо 648 болсон нь өмнөх жилүүдээс даруй 36 оноогоор илүү байгаа юм.     
    МУИС-ийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан жил бүр шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд өөрийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай аж.  Энэ жилийн шагналыг ШУС-ийн БУС-ын профессор В.Адъяасүрэн "Харди Гильберт төрлийн тэнцэтгэл биш ба шугаман операторын тоон мужийн судалгаа" сэдэвт цуврал бүтээлүүдээрээ болон Томос Ройтерсд бүртгэлтэй импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлсэн амжилтаараа хүртэж байгаа юм. Судалгааны их сургууль болох стратеги зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг судлаачаа дэмжих бодлогынхоо хүрээнд МУИС 2 сая төгрөг дагалддаг тус шагналын санг өнөө жил  жилээс эхлэн  3 сая  төгрөг болгон нэмэгдүүлжээ.  
    Мөн энэ үеэр МУИС-д шинээр элссэн Улсын олимпиадад эхний байр эзэлсэн оюутнуудад "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардан авсан юм.  
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!