MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.ЖАРГАЛСАЙХАН: ХҮҮХДҮҮД ӨМНӨ НЬ ХЭЗЭЭ Ч ИЙМ ИДЭВХТЭЙ БАЙГААГҮЙ

    С.ЖАРГАЛСАЙХАН: ХҮҮХДҮҮД ӨМНӨ НЬ ХЭЗЭЭ Ч ИЙМ ИДЭВХТЭЙ БАЙГААГҮЙ

    2014-09-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Боловсролын салбарт хийгдэж байгаа бага боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн бага ангийн багш С. Жаргалсайхантай ярилцлаа. 
    -  Сайн байна уу? Таны ажил өндөр үү?

    -  Сайн, сайн байна уу? Ажил сайн. Хичээл дуусаад ангийнхаа зарим хүүхдэд давтлага өгөөд л сууж байна. 
    -  Муу сурдаг хүүхдүүддээ юу?
    -  Үгүй ээ. Манай ангид муу сурдаг хүүхэд гэж байхгүй. Ер нь одоо цагт муу сурлагатан гэдэг үг, дүгнэлтээс татгалзаад байгаа шүү дээ. Хүүхдийг нэг л удаа тэгээд тодорхойлчихвол хүүхэд түүнтэйгээ эвлэрээд, урам зориггүй болдог. Аливааг удаан сурдаг гэсэн ойлголт байхаас муу сурдаг гэсэн ойлголт байхгүй. Хүүхэд бүхэн чадна. Тэдэнд боломж л олгох хэрэгтэй. Тэдний хүсэл, сонирхлыг харгалзаж, тэдэнд тусалж дэмжих нь зүйтэй. 
    - Нээрэн тийм байх шүү. Таныг давтлага өгч байна гэхээр чинь л...Биднийг бага байхад сурлага муутай хүүхдүүдэд л давтлага өгдөг шүү дээ. 
    -  Ер нь бол мэдээж ахиулах шаардлагатай хүүхдэд л давтлага өгнө. Та, бидний бага байх үеэс ялгаатай нь одоо хүүхдүүд өөрсдөө суръя, мэдье, урагш ахья гээд санаачлагаараа давтдаг болсон. Багш бол зүгээр л сурахад нь тусалж байна. Ангийн маань дөрвөн хүүхэд өөрсдийн хүсэлтээр тооны хичээлээ хийж байна. Тоондоо сайн нэг хүүхэд нь энэ дөрөвтөө тусалж байна. 
    - Хэддүгээр анги вэ? 
    -  4е анги. 
    - Хэдэн хүүхэдтэй вэ? 
    -  31 хүүхэдтэй. 
    -  Боловсролын яамнаас салбарынхаа чанарыг нь шинэчлэх бодлого баримталж байгаа. Түүний хамгийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Ангийнхаа 31 хүүхдийг жигд хөгжүүлж чадаж байна уу? Ер нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой юм уу? 
    -  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа. Нийслэлийн 40 лаборатори сургуульд туршиж байгаагийн нэг нь манай сургууль. Хүүхэд бүрийн авьяас, сонирхол дээр нь тулгуурлаж хичээл, сургалтаа олон янзаар явуулж үзэж, туршлаа. Маш сайн үр дүнд хүрч байна. Үүнээс харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж итгэлтэйгээр дүгнэж байна. 
    -   Жишээ нь яаж өөрчлөгдөв? Та ямар аргаар ангийнхаа 31 хүүхдийг хөгжүүлж байна вэ? 
    -  Би сүүлийн хоёр жил зураг урлалын аргаар хүүхэд бүрийг хөгжүүлж байна. зураг, наамал, хайчилбар гээд хүүхдүүдээр бүтээл хийлгэж байна. Хүүхдүүд маань ч их дуртай байгаа. Манай ангид одоо хайчилбар хийдэггүй хүүхэд гэж байхгүй. 
    -  Хайчилбар хийх нь хүүхэд бүрийн сонирхол мөн гэж үү? Зарим нэг нь түвэгшээхгүй байна уу? 
    -  Зарим нь ч эхэндээ хойрго л байсан. Учир нь дургүйдээ биш. Чадах болов уу гэсэн эргэлзээнд байсан. Ер нь хүүхэд бүрийг хөгжүүлье л гэж бодож байвал эхлээд хүүхэд нэг бүрээ зөв тодорхойлох хэрэгтэй. Юу сонирхдог, ямар авьяастайг нь мэдэж авна гэсэн үг. Мэдэгдэхгүй байвал илрүүлнэ гэсэн үг шүү дээ. Хайчилбар хийх гээд чадахгүй дээ гэсэн эргэлзээ, айдастай байсан хүүхдүүдэд урам зориг өгч, заагаад өгөхөөр чадсаныхаа дараа маш их аз жаргалтай болдог. Ахин дахин л хийгээд байдаг. 
    -  Хүүхдээр наамал, хайчилбар хийх нь ямар ач холбогдолтой юм бэ? 
    -  Бага насны хүүхдээр ийм зүйл хийлгэж, сонирхлыг нь татах маш чухал. Хүүхэд сууж, төвлөрч сурдаг. Оюун сэтгэлгээ нь тэлнэ. Гарын эв дүйтэй болно. Аливааг хийж чадах юм байна гэсэн итгэл төрнө. Энэ бүгд маш чухал шүү дээ. 
    -  Бусад хичээлүүдээ хэрхэн заадаг вэ?
    -  Мөн л наамал, хайчилбараа ашиглана. Хүүхдэд өөрийнх нь сонирхож хийдэг зүйлээр нь дамжуулж заавал амархан ойлгож, тогтоодог. Тоо, Монгол хэлний хичээл, ёс суртахууны хичээлдээ технологийн хичээл дээр хийсэн хэрэглэгдэхүүнээ ашиглана. Өөрийнх нь хийсэн зүйлийг ашиглаад заахаар хүүхэд маш дуртай байдаг. Хичээлдээ дуртай, сонирхолтой байна гэдэг бол тухайн хүүхэд хөгжинө өө л гэсэн үг шүү дээ. Ямар ч хичээлийг аль болох хүүхдэд ойр байдлаар заадаг болсон. Мэддэг,хийдэг зүйлээр нь жишээ татаж тоо бодуулах. Хийсэн зүйлийг нь ашиглаад үг өгүүлбэр, жижиг өгүүлэл зохиолгох гэх мэт. 
    -  Та хэдэн жил багшилж байна вэ? -

           Би боловсролын байгууллагад 25 жил ажиллаж байна. 
    -  Өмнө нь хичээлээ ийм маягаар явуулж, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байгаагүй гэж үү? 
    -  Өмнө нь яамнаас заасан хуваарийн дагуу, заах ёстой хичээлээ орох ёстой цагтаа ороод л шалгах цагтаа шалгадаг байсан шүү дээ. Яамныхаа даалгавраар л явна. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд л багш нар өөр өөрсдийн аргаар аль болох хичээлээ сонирхолтой явуулахыг хичээж байна. Хуучин шигээ яамнаас энэ цагт ийм хичээл ор гэхээ больчихсон. Багш нар өөрсдөө мэддэг эрх мэдэлтэй болсон. Гол нь тэр жил сургах ёстойгоо л сургасан байх ёстой. Харин яаж вэ гэдэг нь багшийн л хэрэг. Үүний үр дүнд л ингэж өөрчлөгдөж байна. 
    -  Өөрчлөлт хийхэд хүүхдийн сурлагад ямар ялгаа гарч байна? 

    -  Тэс өөр байна. Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм өөртөө итгэлтэй байдлаар хичээлд оролцдог байгаагүй. Хичээлдээ их дуртай, идэвхтэй, их өрсөлдөөнтэй болсон. Нэг нэгнээсээ хоцрох тун дургүй шүү. Ямар сайндаа л ойлгохгүй байгаагаа хичээлийн дараа ингэж үлдэж мэдчихээд явж байхав дээ. Бас би ангидаа хөтөч хүүхдүүдээр хичээлээ явуулдаг. Зарим хүүхдүүд багшаас эмээгээд гүйцэд асууж чаддаггүй. Харин хөтөч хүүхэд заагаад өгөхөөр нөгөө хүүхдээсээ санаа зовох зүйлгүй асуудаг. Амархан ойлголцдог. Амархан сурдаг. 
    -  Тэгэхээр ангийн тань 31 хүүхэд сурлагын хувьд бүгд ижил амжилттай яваа байх нь ээ? 

    -  Тийм. 
    -  Бага ангийн хүүхдийг үгэн үнэлгээгээр үнэлдэг болж байгаа гэсэн. Үнэн үү? Хэр оновчтой үнэлгээ юм бэ дээ? 

    -  Маш зөв. Хамгийн гол нь тэр их сониуч, мэдэх гэсэн сурах гэсэн хүүхдийн хүслийг өдөөж өгч байгаа том алхам гэж бодож байгаа. Хуучин 100 үгтэй цээж бичиг бичүүлээд 51 үг алдвал шууд л "F" буюу муу дүн тавиад түрүүн чиний хэлдгээр муу сурлагатан болгочихдог байсан. Гэтэл тухайн хүүхэд маань 59-ийг нь зөв бичиж чадсан байна шүү дээ. Энэ бол маш сайн биш ч хангалттай үзүүлэлт. Тиймээс хангалттай гэж үнэлж байна. Тэгээд миний хүү одоо дахиад тэдийг зөв биччихэд л сайн гэж магтуулна шүү дээ гэхээр л хүүхэд урам зоригтой, өөртөө итгэлтэйгээр урагш тэмүүлдэг байхгүй юу. Зарим ээж аавууд манай хүүхэд яг хэд сураад байгаа юм бэ гэж асуудаг. Арга ч үгүй. Маш олон жил тас хийсэн дүн тавиад л сурлагыг нь тэр чигт нь тогтоочихдог байсан. Одоо бол аль болох дээш ахиулахын төлөө хичээллэж, дүгнэдэг болсон. Аль болох л ээж аавтай нь ойр ажиллах шаардлагатай болсон. Ирэх жил үндэсний хэмжээнд ингээд дүгнээд ирэхээр эцэг эхчүүд хүүхдэд нь маш их хэрэгтэйг ойлгоод дасчих байх аа. 
    -  Баярлалаа, танд амжилт хүсье

    -  Баярлалаа. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!