MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.Цэндсүрэн: Кызыл-Хандгайт чиглэлд М-54 зам баригдах юм бол Увс аймаг нь Ази Европыг холбосон автозамын зангилаа болох боломжтой

    Д.Цэндсүрэн: Кызыл-Хандгайт чиглэлд М-54 зам баригдах юм бол Увс аймаг нь Ази Европыг холбосон автозамын зангилаа болох боломжтой

    2014-06-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статусаар ажиллуулж эхлүүлэхэд хоёр талаас хийгдэж буй дэд бүтцийн бэлтгэл ажлын асуудлаар мэдээлэл солилцох зорилготой ажил хэргийн уулзалт 06 сарын 27-нд Улаангом хотноо боллоо.

    Тува улсын талаас Тува улсын Засгийн газрын Тэргүүний орлогч Анатолий Партизанович Дамба-Хуурак ,Тува улсын гадаад-эдийн засгийн харилцааны агентлагийн захирал Ондар Ч.Ч-Д нар, Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Боомтын нэгдсэн захиргааны хөгжлийн газрын дарга Ц.Батсүх, Боршоо боомтын зөвлөлийн дарга Б.Батболд болон холбогдох хил, гаалийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.

    Уулзалтын үеэр Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн мэдээлэхдээ:

    -“Монгол улсын Засгийн газраас боомтын хөгжилтэй холбоотой томоохон арга хэмжээ авч байгаа бөгөөд Боомтын нэгдсэн захиргаа шинээр байгуулагдаж эхний ээлжинд 8 боомтын захиргааг яаралтай байгуулж, боомт орчим үйл ажиллагаа явуулдаг гааль, мэргэжлийн хяналт, иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний алба зэргийг нэгдсэн удирдлагад шилжүүлэх яаралтай арга хэмжээ авсан бөгөөд үүнд: Увс аймгийн Боршоо боомт, Тэсийн Шар үзүүрийн боомт багтсан.Боомтын нэгдсэн захиргаа нь ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Сайханбилэгийн шууд удирдлагад ажиллаж байгаа. МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчөөс Боршоогийн боомтын асуудлыг нэн яаралтай ОУ-ын боомт болгох, үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд болон Тува улстай холбоотой яриа, хэлэлцээрүүдийг нэн яаралтай ажилд нь оруулах талаар биечлэн үүрэг өгсөн байгаа. Иймээс энэ яриа хэлэлцээрт боомтын нэгдсэн захиргааны хөгжлийн хэлтсийн дарга Ц.Батсүхийг урьж биечлэн оролцуулж байгаа юм.

    Монгол улсын Засгийн газраас Боршоогийн боомтыг хөгжүүлэх бодлого гараад 23,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Боомтын захиргаа болон боомтын шалган нэвтрүүлэх боомттой холбоотой хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байгаа.
    Энэ хөрөнгийг нэн яаралтай шийдвэрлэж олон улсын боомттой болгох асуудал дээр шуурхай ажиллаж яаралтай зохион байгуулах талаар МУ-ын Боомтын нэгдсэн захиргаа, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд анхааралтай авч үзэж 2015 оноос хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлээд явж байна. Монгол улсын Засгийн газраас Увс аймгийг Улаанбаатар хоттой, дээр нь БНХАУ-ын ШУӨЗО-той авто замаар холбох энэ дэд бүтэцтэй холбоотой боомтын хөгжлийн асуудлаар бүс нутгийн талаар онцгойлон анхаарал тавьж байгаа.
    Улаангомоос Улаанбаатар хотын чиглэлд 325км хар зам барьж байгаа, үүний 190км зам ашиглалтанд орсон, 2015 онд 135км замыг барьж дуусна. Ийнхүү бид Завханы Сонгино сум хүртэл зам тавьж байгаа, Улаангом-Ховдын чиглэлд 170км замыг 2016 онд барьж дуусна. Танай талаас Кызыл-Хандгайт чиглэлд М-54 зам баригдах юм бол Увс аймаг нь Ази Европыг холбосон автозамын зангилаа болох боломжтой. Хамгийн гол нь бид хоёр улсын Засгийн газартаа холбогдох асуудлаа улмажлан цаг хугацаа хүлээхгүйгээр боомтын дэд бүтцийг сайжруулах ажилдаа орох хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

    Сүүлийн үед манай 2 улсын хооронд ялангуяа Боршоо, Шар үзүүрийн боомтоор нэвтэрч байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. 2013 онд нийт Монгол зорчигчид 7155, гадаад зорчигчид 18543 зорчиж байгаа нь бага тоо биш, зорчиж буй иргэдийн тоо, экспорт, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, барааны эргэлтийг сайжруулах нь аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатай байгааг мөн дурдсан юм.

    Тува улсын Засгийн газрын Тэргүүний орлогч Анатолийн Партизанович хэлэхдээ:

    -“ОХУ-ын Холбооны зөвлөлийн 6-р сарын 16-ны тогтоолоор Тува улсын нийгэм эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх нэлээд олон асуудлыг шийдвэрлэх тогтоол гарсан. Уг тогтоолд ОХУ-ын Үндэсний фондоос төмөр зам тавих ажилд 86,0 тэрбум рублийн хөрөнгө оруулалт тусгагдсан байгаа. Бүх ажлын төслүүд хийгдэж дууссан, барилгын ажил энэ онд эхлэхээр шийдвэрлэгдэж байгаа, цашдаа Монгол Улсын Засгийн газар дэмжвэл Монголын нутаг дэвгэрээр дамжуулан БНХАУ-ын Шинжиан Уйгартай холбох бололцоотой бөгөөд энэ төмөр зам тавигдсанаар Ази Номхон далайг холбосон төмөр замын сүлжээнд холбогдоно гэсэн үг. Мөн түүнчлэн Кызыл Хандгайтын чиглэлд Холбооны М-54 зам тавигдахаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд энэ ажилд 716,0 сая рублийг төсөвлөсөн байгаа.Цаашдаа Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статусаар ажиллуулахад хил, гааль дээр гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, мөн боомт дээр ажиллаж буй хүмүүс хууль дүрмээ сайн судалж мэдэж ард иргэд, бизнес эрхлэгчдэд туслах шаардлагатай байгаа”-г онцлон тэмдэглэв.

    О.Саруул

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "Ээрэн хүрээ" дуулалт бүжгэн жүжгээ хөдөө орон нутгийн үзэгчдэд өргөн барилаа

    2014-10-24 09:24:18

    Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс алслагдсан сумдын баг, айл өрх, ард иргэдэд хүрч ажиллалаа

    2014-10-24 08:30:51

    Увс аймгийн залуучуудын чуулга уулзалт боллоо

    2014-10-22 10:37:37

    Алтан намар-2014 Ойрадын шүтээн наадам зохион байгуулна

    2014-10-21 11:09:27

    Хүний эрхийн өдрийг угтаж сэтгүүлчдэд сургалт зохион байгуулна

    2014-10-21 04:01:24

    Увс аймгийн нутаг дэвсгэрт аргалийн тооллого хийлээ

    2014-10-21 02:44:58

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж дууслаа

    2014-10-17 10:13:54

    Хилийн яармаг худалдаа Боршоод болж байна

    2014-10-16 07:26:38

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!