"Малайз-Индонезийн геополимерийн хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал Малайз Улсын Куала-Лумпур хотод 2014 оны 5 дугаар сард болж өнгөрлөө. Уг бага хуралд ШУА-ийн Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжин оролцон, геополимер материалын суурь шинжлэх ухааны үндэс, хаягдалд үнсэнд суурилсан шинэ геополимер материалын синтезийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү
арга хэмжээний үеэр Малайзийн Перлис их сургуулийн Геополимер материал,
ногоон хөгжлийн төв болон ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэнгийн
Материал судлал, технологийн лабораторийн хооронд хамтын ажиллагааны
санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд манай эрдэмтэд
Малайзын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хаягдал түүхий
эдийг боловсруулах, хаягдал үнс ашиглан геополимер төст шинэ төрлийн
бетон, холбогч гаргах чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх, байгальд
ээлтэй ногоон технологийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх боломж нэмэгдэх
юм.