Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны сайд танаа,
Эрхэм сайд танд болон танаар уламжлуулан танай баг хамт олонд хандаж АНУ-с бичиж байна.
Саяхан
болж өнгөрсөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудад төрийн сангийн
тэтгэлгээр суралцах шалгаруулалтанд манай охин АНУ-с оролцож, тэтгэлэг
авах болсон баяртай мэдээг уншаад энэхүү талархлыг бичиж байна.
Дэлхий
нийтээр тархан суугаа монголын баялаг, оюуны их хөрөнгийг цуглуулан
авах төрийн бодлогыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлэх, энэхүү төрийн
үйлчилгээг дэлхийн өнцөг булан бурт суугаа монголчуудад хургэхэд тус яам
маш сайн ажиллаа гэдгийг тэмдэглэн хэлэхийг хуссэн юм. Зар мэдээг цаг
хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэх, үр дүнгээ төлөвлөсөн
хугацаандаа нийтэд, ил тод хүргэх зэрэг бухий л ажлыг та бүхэн чанарын
маш өндөр төвшинд гүйцэтгэж чадлаа.
Охин маань сургуульд ороогүй
байхдаа АНУ-д хүрэлцэн ирсэн бөгөөд монгол хэл соёлоо, монгол эх орноо
мартагнуулахгүй, үргэлж сануулж байхын тулд эцэг эхчүүд бидний зүгээс
чадах бухнээ хийх болов ч Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрлэсэн
энэхүү шийд, түүнийг хэрэгжүүлсэн холбогдох яам, хамт олны тэтгэлэгт
хамрагдах залуучуудыг сонгон шалгаруулсан 2 үе шаттай ажиллагаа манай
охинд би эх оронтой хүн, би бол монгол хүн гэдгийг хамгийн тодоор
ойлгуулж чадсан сэтгэл хөдлөм үйл явдал байлаа. Манай охин шиг бага
насандаа эцэг эхээ дагаж, хүний газар хүрэлцэн ирсэн олон олон хүүхдүүд,
тэдний эцэг эхчүүд надтай санал нэг байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Дэлхийн
шилдэг их дээд сургуулиудад суралцах эрх авсан монголын залуу үеийг
санхүүгийн тэтгэлэгт хамруулах санаачлагыг гаргасан эрхэм ерөнхийлөгч,
холыг харсан төрийн бодлогоо дэлгэж тавьсан засгийн газар, түүнийг нь
гардан хэрэгжүүлэхэд баг хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулсан
яамны сайд, сэтгэл оюунаа чилээсэн хамт олон та бүхэнд гүнээ талархъя.
Хүндэтгэсэн:
Байгалмаа