MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 52 байршилд газар өмчлөх эрхийг цахимаар олгоно

    52 байршилд газар өмчлөх эрхийг цахимаар олгоно

    2014-06-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-ын 2013 оны 1/39, 13/52 тогтоолоор баталсан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар эдгээр байршлуудад газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журмын төслийг хэлэлцэн баталлаа. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд 4-5 байршлыг сонгон тухайн байршлуулад хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлууснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 6 дугаар сарын 15-ны дотор тухайн байршлуудын хэсэгчилсэн загвар төлөвлөлтийг гаргаж батлуулна гэдгээ мэдэгдлээ.

    Газар өмчлөлийн цахим системийг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагын /Нийслэлийн өмчинй харилцааны газар/ цахим хуудаст байршуулах бөгөөд энэхүү системд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүдийг ил тод нээлттэй байрлуулахаас гадна газар өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт гаргасан тоо зэрэг мэдээлэл нь нээлттэй байх юм. Харин өргөдөл гаргагч иргэд нь тухайн байршлуудаас сонголт хийж газар өмчлөх хүсэлтээ маягтын дагуу бөглөж цахим системд илгээнэ.  Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон цахим орчинд ажиллах боломжгүй иргэн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаж болно гэж журамд заажээ. Мөн нийслэлд бүртгэлтэй гадаадад сурч, амьдарч байгаа иргэд газар өмчлөх хүсэлт гаргаж болох юм байна.  Газар өмчлөх хүсэлтийн маягт бөглөн илгээснээр  тухайн иргэний гар утас болон и-мэйл хаягаар өргөдлийн баталгаажуулалтын дугаар очно.  Газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу мэдээлэл хүлээн авсан иргэн нь өргөдлөө сонгосон газрын харъяа дүүргийн Засаг даргад хандаж гаргаснаар тухайн иргэнд газар өмчлүүлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулна. Сонгогдоогүй иргэд хүсэлтийн баталгаажуулах дугаар-ыг ашиглан өөр байршилд газар өмчлөх хүсэлт дахин гаргах боломжтой юм байна. Хүсэлт гаргагч нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон, урьд нь нийслэлийн нутаг дэвсгэр болон аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх, нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

    Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгөх юм. Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан байршилд тухайн өдрөөс  эхлэн хуанлийн 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна. Батлагдсан байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлийн 15 хоногоор сунгаж болно гэж журамд заажээ. Газар өмчилж авахаар сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрийн төслөөс хасч, хасагдсан иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулах юм байна. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, байршил тус бүрийн хэсэгчилсэн төлөвлөгөө, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг олон нийтийн мэдээллээр дамжуулан 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш олон нийтэд мэдээлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!