Увс аймгийн байгаль орчны байгууллагууд Байгаль орчны газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа хамтран Түргэн сумын төвд Байгаль орчны нээлтэй хаалганы өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сумын Засаг дарга, Сумын орлогч дарга, Байгаль орчны хэсэг хамтарч ажиллалаа. Нээлттэй хаалганы үйл ажиллагаанд 150 гаруй иргэд оролцож байгаль орчны мэдээ мэдээлэл авсан байна. Мөн байгууллагууд ном тараах материал сурталчилгааны самбарууд дэлгэж 1 өдрийн турш ард иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Энэ үеэр Байгаль хамгаалах эко клубын багш сурагчид оролцож урлагийн тоглолт үзүүллээ.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа