Увс аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг хамтран шинээр мэндэлсэн иргэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн шинэ төрсөн иргэнийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа.Хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд Засаг даргын зөвлөлийн гишүүд өдөр бүр шинээр мэндэлсэн иргэнийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж байгаа юм.
