MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 62-Р СУРГУУЛИЙН БАРИЛГАД НУРАЛТ ҮҮСЧЭЭ

    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 62-Р СУРГУУЛИЙН БАРИЛГАД НУРАЛТ ҮҮСЧЭЭ

    2014-04-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим дүүргийн Засаг дарга нар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцууллаа.
    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн 62-р сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
    Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан.  1-8-р ангийн 44 бүлэгт 1304 сурагч 51 багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлж байсан бол одоо 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантай ажиллаж байгаан байна. Тус сургуулийн барилгын зураг төслийг барилгын зургийн институтэд боловсруулж 1974 онд холболт хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг хотын барилга трестийн 2-р контор гүйцэтгэж 1976 онд ашиглалтад оруулжээ. Сургуулийн барилга нь 920 хүүхдийн хүчин чадалтай 3 н давхар тэнхлэгээрээ 15м х 45м, 9.0м х 54м, 12м х30м –ийн хэмжээтэй 3 н блоктой П хэлбэртэй, угсармал бетон суурьтай, өнгөлгөөний тоосгон ханатай төмөр бетон нүхтэй хавтан хучилттай, хар цаасан хучлагат хавтгай дээвэртэй, халаалт цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт,  гадна зам зэрэгт  хэсэгчилсэн  засвар хийгдэж байжээ.
    Харин 12-р сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсэн хэсэг, дахиад нурж болзошгүй 4 газар байгаа гэж дүүргийн Засаг дарга хэллээ.
    Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн барилгын гэмтэл, нуралттай яаралтай танилцаж, урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
    Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны арын төв зам доогуур хөндлөн хойд чиглэлд гардаг хэсэгт авто замын суулт өгсний улмаас  дулааны шугам дарагдаж гэмтэл гарсан талаар мэдээллээ.
    Уг гэмтэл гарсны улмаас өвлийн ид ачааллын үед сүлжээний усны алдагдал нэмэгдэж, уур цан савссан байдалтай энэ өвлийг давжээ. Шугамын хэсэгт үзлэг шалгалт хийхэд эхний ээлжинд авто замын арын дулаан хуваарилах  худгаас урд чиглэлд 80м орчим хос шугам сүлжээ, арматур туслах төхөөрөмжийн хамт бүрэн шинэчлэгдэх шаардлагатай нь тогтоогдсон байна. Тиймээс энэ шинэчлэлийн ажлыг хийх 46 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэхийг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав хүссэн юм.
    Харин нийслэлийн Засаг дарга холбогдох албаныхныг газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэхийг үүрэг болголоо.
    Мөн Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Тус дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй зуух 795 иргэнд өгсөн нь тодорхой үр дүнгээ өгч 2012 оноос 2013 онд агаарын бохирдлын хэмжээ буурч, сайжирсан үзүүлэлттэй гарсан. Өнөөдрийн байдлаар зуух авах шаардлагатай 4000 гаруй иргэн байгаа тул энэ асуудлыг судалж үзэн, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэлээ.
    Уг асуудалд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний хэмнэлттэй зуух тараах ажлыг өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Багануур дүүрэгт зайлшгүй шаардлагатай иргэдэд ирэх намар олгоно” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!