MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МЭРГЭЖИЛ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

    МЭРГЭЖИЛ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

    2014-04-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатаас тодрууллаа.

    -Мэргэжлийн индексийг шинэчлэх  болсон шалтгаан нь юу байсан юм бол?

    -Мэргэжлийн индексийг шинэчлэх асуудал бол дээд боловсролын шинэчлэлийн  тулгуур багана гэж би ойлгож байгаа.  ЮНЕСКО-гийн  боловсролын стандарт ангилал гэж байдаг. Энэ стандарт 2013 онд шинэчлэгдсний дагуу Боловсрол, шинжлэх ухааны  яамнаас мэргэжлийн индексийг цэгцлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн сургуулиадын сургалтын алба хариуцсан хүмүүс, судлаач эрдэмтэд  ажлын хэсэг болж ажиллаж  индексийг шинээр боловсруулж гаргасан ирсэн. Манай улсын хэмжээнд 800 гаруй мэргэжлээр бакалврын зэрэг олгодог байсан бол индексийн шинэчлэлээр 175 орчим чиглэлээр бакалврын зэрэг олгохоор болж байна.  МУИС-ийг  төлөөлөн ярьж байгаа хүний хувьд индексийн шинэчлэлийн  ач холбогдлыг хэдэн зүйлээр харж байгаа.1990 оноос хойш  их, дээд сургуулиудад хийгдсэн  бодлогын хүрээнд олон хүндрэл  бэрхшээл гарч байсан. Түүний дотор их, дээд сургуулиудаас эзэмшүүлж байгаа мэргэжлийн нэр томьёо нэлээд хүнд  асуудлуудыг нэг  болж хувирсан. Яагаад гэвэл,  зах зээлийн харилцаанд  орсноор  их, дээд сургуулиуд оюутнуудынхаа төлбөрөөр амь зогоодог  болсон. Тэгээд оюутнуудаа зах зээлээс татаж авахын тулд янз бүрийн шинэ мэргэжлийг зохиож эхэлсэн. Энэ дотор шинжлэх ухааны үндэслэлтэй  мэргэжил бий. Гэхдээ  ихэвчлэн элсэгчдийг татахын тулд хүний чихэнд сонсголонтой сонсогдох зах зээлд эрэлттэй байж болох гэсэн утгаар олон  мэргэжлийг шинээр зохиож гаргаж ирсэн.Тэр дунд дэлхийн  хаана  ч байхгүй мэргэжлүүд ч явж байгаа. Эсвэл нэг хөтөлбөрийн хүрээнд 2-3  мэргэжлийг давхар эзэмшүүлдэг асуудал гарсан.  Үүнийгээ дагаад бид дэлхийн хаана ч байдаггүй мэргэжлээр  бэлтгэгдсэн  хүмүүсээ  хөдөлмөрийн ямар  зах зээл дээр борлуулах юм бэ гэдэг асуудал сүүлийн жилүүдэд тулгарч байна. Өөрөөр хэлбэл, сонин гоё нэртэй мэргэжлээр төгссөн хүмүүст ажлын байр алга.  Нөгөө талаасаа  маш олон мэргэжил бий болоод ирэхээр багш нарын хувьд ч гэсэн янз бүрийн хичээлийг тухайн мэргэжилдээ тааруулаад зохиож эхэлсэн нь салбар дундын өрөслдөөнийг хумисан.Шинэчилсэн индексээр энэ байдал өөрчлөгдөж байгаа. Манай МУИС дээр 180 гаруй мэргэжлээр бакалаврын зэрэг олгож байсан бол шинэчилсэн индексээр энэ тоо 80 орчим болж буурсан. 

    -Шинэчилсэн индексээс харахад олон мэргэжил хасагдаж байгаагийн цаана олон багш ажилгүй болж байна гэсэн ойлголт яваад байгаа?

    -Энэ бол маш буруу ойлголт байна. Багш оюутнуудын орон тоо цөөрч байгаа асуудал огт биш. Харин олон задарсан мэргэжлийг нэгтгэж нэг журманд оруулж,  системтэй  болгож буй ажил юм. Ингэснээр  шинжлэх ухаан  хөгжих боломж илүү тавигдаж эхэлнэ, мэргэжлийн сургалтын чанар дагаад сайжирна. Багш нарын хувьд  өөр өөрсдийн хичээлийг санал болгох боломж  нь хэвээрээ байгаа. Дээр нь оюутнуудын сонголт нэмэгдэж байна. Оюутнуудын хөрвөх чадварыг  сайжруулах үүднээс хавсран мэргэжих хөтөлбөрийг олноор гаргаж өгөх боломж нээгдэж байгаа. Тодруулбал оюутан  өөрийнхөө үндсэн мэргэжлийг эзэмшихээс гадна өөртөө шаардлагатай гэж үзэж байгаа хавсран мэргэжих чиглэлүүдээр тодорхой кредит судлаад, хөрвөх чадвар нь  нэмэгдэж  ирнэ гэсэн үг. 
    -Хөтөлбөр сонгоод ирэхээр салбар дундын хамтын ажилллагаа  хөгжинэ гээд байгаа. Яаж хөгжих вэ?

    -Индексийн тусламжтайгаар хөтөлбөрүүдийг цэгцлээд ирэхээр мэргэжил хоорондын хамтын ажиллагаа хөгжих  боломжтой болж байгаагаараа энэ ажил  давуу талтай. Өнөөдөр шинжлэх ухааны хөгжил өөрөө салбар хоорондын хамтын ажиллагаан дээр тулгуурлаж эхэлж байна. Тиймээс салбар дундын хөтөлбөрөөр мэргэжлийн зэрэг эзэмшиж байгаа хүмүүст энэ шинэчлэл  чухал ач холбогдолтой. Өмнө нь хэдэн зуун  мэргэжлийн дотроос  салбар хооронд зохицуулалт хийнэ гэдэг боломжгүй зүйл байсан. Яагаад гэвэл тэнхим болгон өөр өөрийгөө хашчихсан. Бусдыгаа  тийшээ оруулдаггүй, өөрөө ч тийшээ очдоггүй байлаа. Одоо үндсэндээ шинжлэх ухааныхаа хүрээнд нэг мэргэжлийн чиглэлээр зэргийн сургалт яваад ирэхээр тэрийгээ дагасан судалгааны ажлууд хамтарч хийх боломжтой болж байна. Дээр нь өөр чиглэлийн мэргэжлүүдийг бэлдэх боломж нээллтэй болж байгаа. Тухайлбал манай дээр эдийн засгийн тэнхим байна. Хэрэглээний математикийн тэнхим байна. Энэ хоёр хамтраад хамтын хөтөлбөрөөр эдийн засгийн статистикч бэлдэж болж байна. Энэ нь  бусад мэргэжлүүд дунд ялангуяа салбар дундын  хөтөлбөрүүдийг хөгжүүлэх боломжийг өгч байгаа юм.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!