MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ч.НАЦАГДОРЖ : ШИНЖЛЭХ УХААН ТӨВЛӨРСӨН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ АРАЙ Л ӨГӨӨЖТЭЙ АЖИЛЛААД БАЙХ ШИГ БАЙНА

    Ч.НАЦАГДОРЖ : ШИНЖЛЭХ УХААН ТӨВЛӨРСӨН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ АРАЙ Л ӨГӨӨЖТЭЙ АЖИЛЛААД БАЙХ ШИГ БАЙНА

    2014-03-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч их, дээд сургуулийн багш, эрдэмтэн докторуудтай уулзаж "Хөгжлийн асуудлаар,,," илтгэл тавьж шинжлэх ухааны байгууллагууд "бөөн" болж ажиллахыг уриалсан.Энэ тухай болон улсын хөгжлийн бодлогын талаар  ШУТИС-ийн ЭХИС-ийн тэргүүлэх профессор Ч.Нацагдоржтой ярилцлаа. 
    -Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлийг  эрдэмтэд таатай хүлээж авч байх шиг байна. Таны хувьд эндээс ямар дүгнэлт хийв. Юуг нь та онцолж хэлмээр байна?-Монгол Улс цаашдаа яаж хөгжих, улсын хөгжилд эрдэмтэд, судлаачид, их сургуулиудын үүрэг ямар  байх вэ гэдэг шинэлэг  санаа өгснөөрөө ерөнхийлөгчийн лекц сонирхолтой байлаа.  Миний хувьд электрон автоматжуулалтын чиглэлийн хүн учраас жаахан явцуудуу ойлгосон байж болзошгүй. Миний ойлгосноор  ерөнхийлөгч Монгол Улс өөрийн онцлог дээр тулгуурлаад яаж хөгжиж болох вэ гэдэг үндсэн санааг  хэлсэн л дээ.  Бид түүхээсээ авахуулаад задгай сэтгэдэг, сэтгэхүй сайтай оюуны потенциал өндөртэй ард түмэн. Үүний нэг жишээ нь 10 хэдэн настай хүү дэлхийн том уралдаан тэмцээнд  очоод 100 гаруй орны улстай уралдаад дэлхийн хэмжээний сургуульд  урилгаар суралцаж байгааг онцолсон. Түүгээр дамжуулаад хүүхэд залуучуудыг сургахын тулд сурах аргад суралцуулах  ёстой юм байна. Асуудлыг  өөрөөр нь шийдүүлж сургах ёстой юм байна. Орчин үеийн технологийн хөгжлөөс харахад  боловсролыг зүгээр багш номлоод, оюутан  тэрийг дагадаг  үе өөрчлөгдөж. Оюутан бол ном хийдэг цүнх биш. Оюутан хүн  эрэлхийлдэг, мэдээллийн орчинд чөлөөтэй явж өөрийнхөө чадлаар  далайгаас сувд шүүрдэх боломжтой цаг үе ирсэн  гэдгийг тэмдэглэсэн. Манай улс ч гэсэн үүн рүү зохих хэмжээгээр очсон байна. Их, дээд сургуулийн хувьд хэдэн хүүхэд  суулгаад 4-5 жил түгжчихээд тодорхой программаар шахаад уйдаагаад байдаг  нэг хэвийн байдлаасаа салж, арай чөлөөтэй, үзэх гэсэн юмаа өөрсдөө  сонгоод үзэж болдог системрүү чиглэх. Ирээдүйн их сургууль бол ямар оюутан сурч байна гэдгийг л  бүртгэдэг, оюутнууд нь заавал анги танхимд суулгаад байдаг байдал холдож байна. Энэ мэт сургалтын чиг хандлага өөрчлөгдөж байгааг хэлсэн. Энэ нь  өнөөмаргаашдаа  шууд хэрэгжчихгүй ч гэсэн бид  тэр зүг рүү явах  ёстой юм гэдэг орчин үеийн сургалтын онцлогийг тод томруун хэлж өглөө. 
    -Шинжлэх ухаан өөрчлөгдөж  байна гэсэн. Яг яаж өөрчлөгдөөд байгаа юм бэ?-Шинжлэх ухаан урьд  нь хурд муутай байсан юм байна. Нэг хэсэг хүн  тодорхой салбарыг  судлаад явдаг. Тэр судалгааг нь бас нэг хэсэг хүмүүс хэрэгжүүлэх гэж хойноос нь  явдаг байсан. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж байна.  Асуудлаа тавиад  тэрийгээ шийдэхийн төлөө ажиллахыг л судалгаа гэж ойлгодог болсон. Өөрөөр хэлбэл, өмнөх болон орчин үеийн судалгааны арга зүй юугаараа ялгаатай  болчихов гэхээр ямар нэгэн асуудал гараад тэрийгээ шийдээд тэр нь шууд хэрэгжээд үр дүнгээ өгөөд явдаг  байдалд шижлсэн байна гэж би ойлгож байгаа. 
    -Эрдэмтэд кластр буюу "бөөн"-ий зарчмаар зохион байгуулагдаж ажиллабал богино хугацаанд хурдан  үр дүнд хүрэх боломжтой гэж  ерөнхийлөгч  хэлсэн. Үүнтэй та санал нэгдэх үү?
    -Гол ойшоож ойлгосон зүйл бол ерөөсөө л тэр. Нэг асуудлыг тавиад тал талаас нь судлаад "бөөн" болж ажиллахыг дэмжиж байгаа. 
    -"Бөөн" гэдгийг та тайлбарлахгүй юу. Бүх шинжлэх ухаан бөөгнөрнө гэсэн үг бас биш байх. Танай салбарын хувьд "бөөн" болж ажиллабал ямар үр дүн харагдаж байна?-Мэдээж хэрэг бүх шинжлэх ухаан бөөгнөрөхгүй. Тодорхой чиглэл чиглэлээрээ бөөгнөрөөд ажиллабал амжилтад хүрнэ. Манай салбар гэхээр цахилгаан автоматик, үйлдвэрийн процесс, технологийн процессийн автоматжуулалт зэрэг хамаарна. Тодруулбал,  сүүлийн үеийн программчлах техник, тоон техникийн ололт нөлөөлөөд атомат удирдлагатайзүйл бүтээдэг, ухаалгаар удирддаг, хянадагзарчимтай  үйлдвэрийн процессийг бий болгодог.  Бид энэ чиглэлээр  "бөөн" болоод монголын  хөрсөн дээр ургуулсан технологийг автоматжуулж болж байна. Гэхдээ бид хүнс бэлтгэх, айраг,  цагаан идээ  бэлтгэх технологи талын хүмүүс биш. Харин  тэр салбарын хүмүүс технологи гараад  ирвэл түүнийг нь  хүний оролцоогүйгээр хянадаг, автоматжуулдаг систем бүтээх боломжтой. Тиймээс бид хүнсний эсвэл эрүүл мэндийн технологийн процесс боловсруулдаг улстай нийлж "бөөн"  байгуулаад ажиллах юм бол үр дүнд хүрнэ.
    -Эдийн засгийн мэдлэг бий болгож, шинжлэх ухааны дэд бүтцийг дэлхийн жишигт хүргэнэ гэж яриад байгаа. Тийм боломж хэр ойрхон байгаа вэ?-Манайд шинжлэх ухааны  байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн хуучин социалист орны бүтцээ хадгалаад явж байгаа. Оросын  шинжлэх ухааны  байгууллагуудын гол цөмнь академик  байгууллагууд байдаг. Том том тусгайлсан хүрээлэнгүүддээ  судалгаа хийдэг. Манайд шинжлэх ухааны академи гэж шинжлэх ухааны том цөм байгууллага байна. Харин  зах  зээл хөгжсөн бусад  орнууд арай өөр бүтэцтэй байдаг. Жишээ нь их, дээд сургууль дээрээ шинжлэх ухаан нь  төвлөрч явагддаг. Тэгэхээр манайх хуучин бүтцээ  хадгалсан байдалтай, их, дээд сургууль зэрэгцээд гараад ирсэн  хоёрдмол бүтэцтэй болчихсон.  Ер нь дэлхийн  хөгжлийн чиг хандлагыг хараад байхад их, дээд сургууль дээр шинжлэх ухаан нь төвлөрсөн бүтэц нь арай л  өгөөжтэй ажиллаад байх шиг байна. Хамгийн ойрхон  БНСУ-аас жишээ аваад ярихад сургууль дээрээ кластр байгуулсан бүтэцтэй юм байна. Тэнд профессор хүн тодорхой чиглэл аваад л явдаг. Тэр чиглэлийг улсаас нь  бүр хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулаад  өгчихдөг. Манай   улс 10-20 жилийн дараа дэлхийд юугаараа  тэргүүлж хөгжих юм бэ гэдэг бодлогоо гаргачихаад  тэрний дагуу мөнгө хаядаг. Жишээ нь, робот техник  солонгост хамгийн залуу хөгжсөн салбар. Үйлдвэрлэл хөгжихийн хэрээр робот техник хэрэгтэй юм байна гэдэг судалгааг 15-16 жилийн өмнөөс хийгээд л түүнийгээ санхүүжүүлээд явдаг юм байна.  Одоо БНСУ-ын робот техникийн хөгжил Япон, АНУ-тай өрсөлдөхөөр өндөр түвшинд хүрчихсэн.Ингэж улс орон өөрсдийнхөө хөгжлийн төлөвийг тодорхойлоод тэр чиглэлийнхээ  шинжлэх ухааны салбарыг бодлогоор хөгжүүлдэг арга байна. Ерөнхийлөгчийн хэлснээр "бөөн" байгуулаад түүн дээрээ түшиглэх  их, дээд сургуулийн оюуны потенциал, олон хүний үзэл бодлыг  нэгтгээд хөгжиж болдог юм байна гэдгийг БНСУ харуулж байна. Энэ жишгээр манай улс мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх боломж байна гэж харж байгаа. 
    -Шинэчлэлийн засгийн газраас их сургуулийг судалгааны сургууль болгохоор ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг  та бүл эерэгээр хүлээж авч байгаа юм байна гэж ойлголоо?-Үндсэн хөгжлийн энэ чиглэлийг маш зөв гэж бодож байгаа. Чухам яаж хийх вэ гэдэгт  л  асуудал байгаа юм. Одоо  хүрчихсэн түвшнээсээ  ухрахгүйгээр яаж шилжих  вэ гэж бодох хэрэгтэй. Зүгээр нийлүүлэхийн тулд нийлүүлээд цөөлөхийн тулд цөөлөөд шуураад явчихвал бас болохгүй.
    -Ингэж л өөрчилбөл зөв дөө гэсэн санаа, гаргалаа юу байна?
    -Энэ тал дээр эдийн засгийн болон  бизнес талын хүмүүс  дүгнэж хэлэх байх. Би зөвхөн автомат электроникийн чиглэлийн хүн учраас  өрөөсгөл зүйл ярьж  магадгүй. Бид нарт одоо  хүрчихсэн тодорхой түвшин  гэж байгаа. Тэрнийгээ алдахгүй, хаана  ямар боломж, лаборатори, боловсон хүчин  байна түүнийг  түшээд маш  зөв зохион байгуулалтад оруулаад явах хэрэгтэй. Тэгэхгүй  механик байдлаар шахалтаар  өөрчлөлт хийх юм бол бид хүрчихсэн түвшнээсээ саармагжихад хүрч магадгүй гэсэн болгоомжлол байна. Ерөнхийдөө олон задарсан юмыг  багасгах, их дээд сургуулиудын хооронд байгаа хичээлийн давхардлыг багасгах, оюутнуудаа тодорхой  чиглэлээр чөлөөтэй сонголт хийж сургах тийм боломж бүрдүүлэх чиглэлээр явна гэдэг туйлын зөв.  Энэ зүг явж байгаа гэдгийг ерөнхийлөгч  ч хэлсэн. Манай Боловсрол, шинжлэх ухааны  яамч ийм бодлого барьж  байгаа. Ийм бодлогыг харин хэрэгжүүлэхдээ тун болгоомжтой,судалгаатай хандах хэрэгтэй. Гэхдээ  удаад байж хэрэггүй байх. Ямарваа өөрчлөлт шинэчлэлт эрчимтэй явах ёстой.Энэ мэргэжил хаана хэрэгтэй,  оюутнуудын хэдэн  хувь нь  ажилтай байна гэдгийг  харчихдаг. Эрдэмтэн  профессорууд  ингэж яриад байна, зөв ярьж  байна уу гэдгийг тал талаас нь судалж хийх юм бол энэ өөрчлөлт шинэчлэл үр дүнтэй болох байх. Цаашдын зөв хөгжлийн гольдрол руу ойртох байх гэж бодож байгаа. 
    Д.Цолмон

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!