Санамж бичгийн хүрээнд англи хэлний болон мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн болон удирдлагын ухааны чиглэлээр сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийнболовсон хүчин болон оюутан харилцан солилцох боломж нээгдэж байгаа юм. Мөн Монгол Улсын Их Дээд сургуулиудтай Олон Улсын Боловсрол Сингапурын Удирдлагын Дээд Сургууль хооронд хамтран ажиллах хөтөлбөр багтаж байгаа юм.
Цаашлаад Монгол улс, Сингапур улсын боловсрол, шинжлэх ухааны салбар хооронд хамтран ажиллах, хамтын ажиллагаахөгжүүлэх, Монголын их, дээд сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, эрдэмтэн, багш, боловсон хүчин харилцан сургах, судалгаа шинжилгээний материал, бүтээл солилцох боломж, бололцоо нээгдэж байна.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр сайд Л.Гантөмөр “Монголчууд эрдэм боловсролыг эрхэм дээд эрдэнэд үздэг үндэстний хувьд Монгол-Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлын чухал” гэдгийг онцолсон байна.