Нийслэл дэх цэцэрлэггүй хороодын нэг Баянзүрх дүүргийн IV хороо шинэ цэцэрлэгтэй боллоо. Өнөөдөр нээлтээ хийсэн 191 дүгээр цэцэрлэг нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 20 багш ажилчидтай үйл ажиллагаагаа эхэлж байна.
Тус цэцэрлэгийг БШУЯ-ны захиалгаар БАЗ компани 517 сая төгрөгийн өртгөөр барьжээ. Мөн яамны хөрөнгөөр 38 сая төгрөгийн тавилга, гал тогооны төхөөрөмж, компьютер техник хэрэгслээр тохьжуулсан байна.
Тус хороонд цэцэрлэг байхгүйгээс хорооны багачуудын дийлэнх нь гэртээ, зарим нь гэрээсээ хол хувийн цэцэрлэгт явдаг байжээ. Тиймээс гэрийнхээ хаяанд ойрхон цэцэрлэгтээ болсонд эцэг эхчүүд баяртай байна. Тэд хувийн цэцэрлэгийг бодвол улсын цэцэрлэг хүүхдийн хөгжилд анхаарч ажиллах байх гэж итгэж хүүхдээ авчирч байна гэцгээж байлаа.