БНХАУ-ын Бээжин хотноо 2014 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд "Хүн, малын бруцеллёз өвчнөөс сэргийлэх, хянах стратеги" сэдэвт олон улсын салбар хоорондын хуралдаан БНХАУ-ын Хөдөө, аж ахуйн яам болон Дэлхийн банкны Хүний болон шувууны томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төслийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Монгол, БНХАУ, ӨМӨЗО, Киргиз, Афгинастан зэрэг орны 200 гаруй төлөөлөгч оролцон Хүн, малын бруцеллёз өвчинтэй тэмцэж буй стратеги, төлөвлөгөө, үр дүнгийн талаар харилцан ярилцаж, туршлага солилцож, бруцеллёз өвчний эрсдэл, хяналт, урьдчилан сэргийлэлт үнэлгээний талаар зөвлөмж гаргав.