MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА НАР ТОДОРЛОО

    БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА НАР ТОДОРЛОО

    2014-01-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр аймаг, орон нутгийн засаг дарга нартай уулзаж  өнгөрсөн жилд хийсэн бүтээснээ дүгнэж, үйл ажиллагааны цаашдын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулж, хэрхэн хамтран ажиллахаа зөвлөлдсөн юм.

    Л.Гантөмөр сайд өнгөрсөн 2013 онд нэг ч хүүхдийг орхилгүйгээр сургаж, хөгжүүлэх чиглэлээр боловсролд шинэчлэл хийхбодлого, зорилтыг тодорхойлон хэрэгжилтийг эхлүүлж багагүй ажил хийснээс уулзалтын эхэнд онцлов.

    Энэ үеэр боловсролын салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн Засаг дарга нарын санал санаачилга, ажилд хандах хандлага, иргэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг тодотгоод “Боловсролын газарт буй боловсролын салбарын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэнг тухайн салбарт нь тогтвортой ажиллуулах, орон нутгийн төрийн сантай нь ажлын уялдаа холбоог сайжруулах, энэ онд үүсч болох санхүүгийн хүндрэлийг урьдчилан харах, орон нутгийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөлт гүйцэтгэлийг хариуцах хүнтэй болох, орон нутагт эрх шилжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийн зардлын эх үүсвэрийг Засаг даргын нөөц хөрөнгө эсвэл орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлдэг байх” гэх мэтчилэн санал тавьж энэ тал дээрнааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа хэллээ.

    Мөн Засаг дарга нарт хандаж “Аливаа сайн зүйл ихээхэн хүч хөдөлмөр, оюун ухаан, хөрөнгө зарцуулснаар бий болдог билээ.“Ном”, “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд Засаг дарга бүр дэмжлэг туслалцаа үзүүлж, орон нутгийн төсвөөс нийт дүнгээр “Ном” хөтөлбөрт 388.1 сая, “Авьяас” хөтөлбөрт зориулж 1.3 тэрбум төгрөг зарцуулсанд талархаад ирэх онд илүү сайн дэмжиж өгөхийг хүслээ.

    БШУЯ-наас өнгөрсөн онд боловсролыг хөгжүүлэхийн төлөө санал, санаачилга гаргаж боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гурван Засаг даргыг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгаруулжээ. Тодруулбал, нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа, Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт нар “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар тодорлоо.

    Э.Бат-Үүлийг сургууль, цэцэрлэгийн байршил, хүн амын нягтаршил, огт сургууль, цэцэрлэггүй хороодын судалгаанд үндэслэн 89 байршилд цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор барьж, боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд нь ойртуулж хүртээмж, чанарыг нь сайжруулах бодлого санаачлан боловсруулсан, түүнчлэн 16 цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор болон 3 сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг орон нутгийн хөрөнгөөр барихаар 43.4 тэрбумтөгрөгийг НИТХ-аараа шийдвэрлүүлсэн, холоос сургуульдаа явж буй 2000 гаруй хүүхдэд автобусны үйлчилгээ бий болгож, сургуулиудыг хүүхдийн автобустай болгоход 900.0 сая төгрөг зарсан, сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэж багш нарыг 484.0 сая төгрөг урамшуулсан ажлаар нь шалгаруулжээ.

    Б.Бадраа хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчныг бүрдүүлэх, мэргэжлийн багшийн хангалтыг нэмэгдүүлэх, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд 2013 онд нийт 4,8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулсан учраас энэ шалгаруулалтад багтаж багтаж байгаа юм.

    Харин Г.Зоригт цэцэрлэгийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагын нийт 700 хүүхдийн хүчин чадалтай 3 цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэж,503 сая төгрөгийг аймаг орон нутгаас гаргаж, засвар, тавилга төхөөрөмж нийлүүлсэнучраас Боловсролд ээлтэй Засаг даргаар шалгаруулжээ.

    Эдгээр аймгуудад БШУЯ-аас тус бүр сургалтын 5 лаборатори нийлүүлэх эрхийн бичиг олголоо. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!